Нохойгоо усанд оруулахдаа юуг анхаарах вэ?

Нохойгоо усанд оруулахдаа юуг анхаарах вэ?

Юуны өмнө та хайртай нохой муураа усанд оруулах гэж байгаа бол чихэнд нь ус оруулахаас болгоомжлоорой. Чихийг нь хөвөнгөөр бөглөх хэрэгтэй. Нохой толгойгоо норгох маш дургүй байдаг. Тиймээс их биеэс нь эхлэн  угаах нь зүйтэй. Хамгийн сүүлд нь толгойг нь угаана. Усны температураа зөв сонгож хэт хүйтэн биш , халуун биш бүлээн усанд угаана. Нохойг 14 хоногт 1 удаа угаавал илүү тохиромжтой. Хэт ойрхон усанд оруулбал арьс хуурайших, үс унах гэт мэт эрсдэл байдаг. Хэрвээ үүнээс богино хугацаанд  оруулах шаардлага гарвал хөл болон бохирдсон хэсгийг чийгтэй алчуураар арчиж болно. Нохойн үс гуужиж солигдож байх үер угааж байгаа тохиолдолд сайн самнаж өгвөл илүү сул үс нь унаж хатсаны дараа үс унах байдал нь багасна. 
Үс хатаах
Үс ихтэй нохой удаан хатдаг учраас хуурай алчуураар сайн арчиж, сэгсрүүлэх хэрэгтэй. 
Сэгсрүүлэхийн тулд чих рүү нь зөөлөн үлээж өгвөл биеэ сайн сэгсэрдэг. Жижиг нохой муурыг бүлээн сэнсээр хатаах нь илүү тохиромжтой. 
Нохой муурыг үүлдэр , онцлогт нь тохируулан маш сайн чанартай  шампунь хэрэглэх шаардлагатай.   Бид үйлчлүүлэгчдэдээ  зориулан хамгийн сайн  чанартай шампунь хэрэглэж байна.          

Үнэргүй нулимс гаргахгүй харшил багасгагч шампунь

Эмззэг мэдрэмтгий арьсанд зориулсан. 
Хэрвээ таны үнэнч анд арьсны асуудалтай байгаа бол арьс үсэнд нэн чухал нөлөөтэй байгалийн витаминаар баялаг элдэв нэмэлт үнэртэн агуулаагүй дараах шампунийг сонгон үйлчлүүлээрэй. 

Наргил модны тос агуулсан үс уналтын эсрэг шампунь 
Хэрвээ таны үслэг найзад улирлын бус шалтгаантай үс уналт , арьс хуурайших ,биеэ маажих ,хагтах гэх мэт шалтгаанууд байгаа бол энэхүү шампунь тохиромжтой. Үсний булцуунд хүртэл нөлөөлж үсний уян хатан чанарт нөлөөлж зөөлөн болгоно. Далдуу модны болон наргил модны тос цэцэгсийн үнэртэй.  


Цайны мод болон лимоны үнэртэй шампунь
Цайны мод нь бактери, мөөгөнцөр, халдварын эсрэг үйлчилгээтэй ба ямар нэг арьсны шархлаа, түлэгдэлт, арьсны халдвартай бол хэрэглэхэд тохиромжтой. Найрлага дахь эквалит тос нь байгалийн цэвэрлэгч, халдваргүйжүүлэгч юм. Лимоны модны үнэртэй.