• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Малын эмч нарын уулзалт боллоо

Малын эмч нарын уулзалт боллоо

Гадаа хүйтэн ч та бүхэнд дуулгах халуун дулаан сайхан мэдээ байна. Манай байгууллага 2017 оноос “Дадлагажигч эмч” Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 5 жилийн хугацаанд нийт 45 малын эмч хөтөлбөрийг дүүргэснээс 28 малын эмч урилгыг хүлээн авч анхны уулзалтад оролцлоо. Хөдөө орон нутаг, хот сууринуудад эдгээр малын эмч нар тархан ажиллаж салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг харахад сайхан байлаа. Уулзалтын үеэр мал эмнэлгийн бизнес, үйлчилгээг эрхлэхэд тэдэнд тулгамдаад буй асуудлууд, кейсүүдэд тулгуурлан ярилцаж, харилцан туршлага солилцон, бие биетэйгээ танилцаж холбоо харилцаатай ажиллахаа баяртайгаар илэрхийлж байлаа. Монголын мал эмнэлгийн салбар олон мэдлэг, чадвартай, хүнлэг, хөдөлмөрч сайхан мэргэжилтнүүдээр дүүрэх болтугай хэмээн ерөөл тавья!