Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр

Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр

2023 оны 2 сарын 27-оос 3 сарын 3-нд Дорнод, Сүхбаатар аймгийн залуу малын эмч нарт МЭҮС хөтөлбөрийн хүрээнд мал эмнэлгийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 46 малын эмч хамрагдсан бөгөөд тухайн бүс нутагт нь очиж сургалтыг хэрэгжүүлсэн явдалд хөдөө орон нутгийн малын эмч нар сайшаалтай хандаж байлаа. Адууны хөлийн өвчнүүд, жижиг амьтны сав, өндгөвч авах ажилбарын ач холбогдол мөн адууны туурайд боодол тавих, лабораторийн зарим энгийн оношлох аргуудыг дадлагаар тус тус эзэмшсэн байна.