Жижиг амьтны малын эмч нарын сургалт – 2023

Жижиг амьтны малын эмч нарын сургалт – 2023

Монгол Ви И Ти Нет ТББ-н Энэрэх Мал Эмнэлэг Сургалтын Төв нь 2023 оны 3-р сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон орон нутгын жижиг амьтны малын эмч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар

  • Жижиг амьтны цусний биохимийн шинжилгээ ( Intro to Serum Chemistry )
  • Жижиг амьтны хэт авиан шинжилгээ ( Intro to Ultrasound )
  • Жижиг амьтны рентген зураг түүний тухай ( Intro to Radiology )
  • Түгээмэл тохиолдох арьсны эмгэгүүд ба харшил ( Common skin disease and allergy )
  • Нохой муурын ерөнхий тэжээллэг ( Nutrition basics for dogs and cats) сэдэвт хичээлүүдийн хүрээнд онол, дадлага хосолсон сургалт явагдлаа.

Сургалтанд Улаанбаатар хотын SOS мал эмнэлэг, Анд Клиник, Жонон мал эмнэлэг, Сонор мал эмнэлэг, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Дорнод аймаг, Дорноговь аймгийн нийт 23 малын эмч нар хамрагдлаа.

Цаашид уг сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулах зорилго тавин ажиллаж байна.