• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
МУБИС.БАГШИЙН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА-тай хамтарсан

МУБИС.БАГШИЙН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА-тай хамтарсан "VETNET ӨДӨРЛӨГ" амжилттай болж өнгөрлөө

МУБИС.БАГШИЙН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА-тай хамтран 2023.04.26-ны өдөр "VETNET ӨДӨРЛӨГ"-ийг тус сургуулийн Урлаг зааланд маш амжилттайгаар зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт маань нийт Багш, бага ангийн боловсролын 1-4 дүгээр курсийн 130 гаруй оюутан залуус хамрагдаж, Монгол ВИ И ТИ НЕТ ТББ-ын зүгээс явуулдаг VETNET CAMPUS оюутны клубүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Өдөрлөгийн хүрээнд VETNET CAMPUS оюутны клубүүдийн үйл ажиллагаа, Боловсрол-Хөгжил төсөл, зуны багшаар ажиллах боломжтой танилцаад зогсохгүй оюутнууд өөрийн сонирхож буй клубтээ бүртгэл үүсгэж, хамрагдах боломжтой болж байна.

Өдөрлөгийн онцлог гэвэл Багшийн мэргэжлээр суралцдаг оюутнуудад хичээлээс гадуур "Өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, суралцах арга барил болоод хувь хүний хөгжил”-ийн талаарх илтгэлийг тавьж, хамрагдсан оюутнуудаас судалгаа авч, үр дүнг танилцууллаа. Мөн оюутнуудын 80-90% нь хөдөө орон нутгаас ирж суралцдаг онцлог бүхий тул жижиг, том амьтны клубүүдэд хамрагдах боломжтой танилцаж, байгууллагын мал эмнэлгийн үйл ажиллагаа, зөвлөгөө зөвлөмжийг авч, сонирхолтой өртөөчилсөн цагийг өнгөрүүллээ.

Энэхүү үйл ажиллагааг Хамтран зохион байгуулсан МУБИС.БАГШИЙН СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН АЛБА-ны хамт олонд талархлаа. Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.