-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Feline Panleukopenia virus
Mуурны Ринотрахейт Feline rhinotracheitis
Герпес – 1 вирусээр үүсгэгддэг амьсгалын дээд зам, нүдийг эмгэгшүүлдэг халдварт өвчин. Бусад төрлийн мал амьтанд халдахгүй зөвхөн муурнаас муурт дамжих халдварладаг өвчин юм. Халдвар авсан муур насан туршдаа халдварын тээгч болдог. Халдвар авсанаас 2-8 хоногт эхний шинж тэмдэг илэрдэг гэж үздэг.
Шинж тэмдэг:
Оношилгооний хувьд муурны шинж тэмдэг, эмнэлзүйн бүрэн үзлэг, эвэрлэг бүрхүүлийн шархлаа зэргийг үндэслэн хийнэ. Лабораторын нарийн шинжилгээ хийх боломж манай орны хувьд хомосхон байна.
Эмчилгээ – харамсалтай нь герпес вирусийн эсрэг эмчилгээ гэж байдаггүй тул дархлаа дэмжих, шинж тэмдгийн эмчилгээ хийх л боломж бидэнд бий.
Хамгийн сайн эмчилгээ бол урьдчилан сэргийлэх ВАКЦИН юм.
Муурны амьсгалын дээд зам болон амны хөндийн эрхтнүүдийг эмгэгшүүлдэг вирусийн гаралтай халдварт өвчин. Халдвартай муурны шүлс, нус болон амьсгалын замаар халдах боломжтой.
Шинж тэмдэг:
Оношилгоо нь шинж тэмдэг, эмнэлзүйн үзлэгт үндэслэн хийгдэх ба лабораторийн нарийн шинжилгээ манай орны хувьд хийгдэх боломж тун бага байдаг.
Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн мууранд шинж тэмдгийн эмчилгээ хийх боломжтой хэдий вирусийг устгах эмчилгээ байдаггүй. Нийт муурны 67 хувь нас баралтаар төгсдөг гэсэн судалгаа бий.
Зөвхөн нохойнд л Парвовирус байдаг гэвэл тийм биш. Дээрх вирусийн гаралтай өвчин нь муурны Парвовирусээр үүсгэгдэх ба биеийн дархлааны гол эс болох цусны цагаан эсийн тоог маш ихээр бууруулдаг өвчин юм. Ингэснээр халдар авсан амьтан маань бусад төрлийн өвчинг эсэргүүцэх чадваргүй болно гэсэн үг.
Шинж тэмдэг:
Шинж тэмдэг сул илэрч буй үед дэмжих эмчилгээ хийгдэх боломжтой.
Дээрх өвчнүүдээс хэрхэн сэргийлэх вэ?
Вирусын эсрэг эмчилгээ гэж байхгүй ч аз болоход бид урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мууранд 84 хоногтойгоос буюу 12 долоо хоногтойгоос Муурны хам вакциныг 21-30 хоногийн зайтай 3 тун хийлгэж болно. Үүнээс цааш жилд нэг удаа давтан тунд хамрагдах шаардлагатай байдаг. 16 долоо хоногоос дээш настай мууранд нэг сарын зайтай 2 удаа хийлгэх нь тохиромжтой гэж үздэг.
Zoetis эмийн үйлдвэрийн Муурны хам вакцин Fellocell нь дээрх гурван төрлийн вирусын гаралтай өвчнүүдийн эсрэг дархлаа тогтоох чадвартай ба та хайртай амьтнаа халдвар авахаас нь өмнө хамгаалах бүрэн боломжтой юм.