• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Говь-Алтай, Ховд аймгуудад кредит олгох сургалт зохион байгууллаа

Говь-Алтай, Ховд аймгуудад кредит олгох сургалт зохион байгууллаа

Сайхан намаржиж байна уу,

Вет Нет байгууллага нь JICA олон улсын байгууллагын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх төсөл”-тэй хамтран мал эмнэлгийн сургалтыг Говь-Алтай, Ховд аймгуудад амжилттай зохион байгууллаа. Тус сургалт нь ХХААХҮСайдын 2020 оны А/385 тоот тушаал “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд, Мал амьтны халдваргүй өвчин чиглэлээр 3 кредит цагийн онол, дадлага хосолсон сургалт байсан бөгөөд нийт 39 малын эмч нар дээрх чиглэлээр мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.