• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Том амьтны дадлагажигч малын эмч 2023 хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

Том амьтны дадлагажигч малын эмч 2023 хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

Монгол Ви И Ти Нет ТББ-ын 2017 оноос хойш хэрэгжүүлж буй Том амьтны дадлагажигч малын эмч хөтөлбөр 6 дахь жилдээ амжилттай явагдаж дууслаа. Энэ жил бид шинэ төгссөн 7 малын эмчийг ажлын талбарт гарч ажиллаад дахин суралцаж, дадлагажих зорилготой 1 малын эмч нийт 8 залуу малын эмчийг  5 сарын хугацаанд дадлагажууллаа.  5 сарын хугацаанд дадлагажигч эмч нар 46 кредит цагийн 50 гаруй мал эмнэлгийн мэргэжлийн хичээл 7 удаагийн санхүүгийн хичээл, 9 удаагийн хувь хүний хөгжлийн хичээл, 16 удаагийн англи хэлний хичээл, 23 удаагийн мэргэжлийн англи хэлний хичээл үзэж судалсан байна.  Мөн “Хурдан морь сургалт 2023”, “Бизнесээ эхэл” төсөл хэрхэн бичих талаар сургалтуудад амжилттай хамрагдлаа. Хөдөө орон нутагт 3 удаагийн томилолтоор явж ажилласан ба саалийн болон махны чиглэлийн үхрийн ферм дээр дадлага хийж фермүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ жилийн хувьд бид JICA ОУ-ын байгууллагын MJ-VET төслийн хүрээнд хамтарсан гэрээ байгуулж, хоёр дадлагажигч эмчийн суралцах зардлын тодорхой хувийг дэмжиж, хамтран ажилласан билээ. Эхлэлээсээ төгсгөл чухал гэдэг сайхан үг бий 5 сарын хугацаанд ажилттай суралцаж хөтөлбөрөө дуусгасан 8 залуу дадлагажигч эмч нартаа болон хамтран ажилласан JICA ОУ-ын байгууллагын MJ-VET төслийн хамт олонд цаашдын ажил амьдралд амжилт хүсэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.