• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Шүд цэвэрлэгээ

Шүд цэвэрлэгээ

Гэрийн тэжээвэр амьтдын хувьд амны эрүүл мэнд бол анхаарах ёстой нэг цухал сэдэв юм.

Амны хөндийн эрүүл ахуй алдагдсанаар шүдний чулуу, буйлны үрэвсэл үүсгэх ба урт хугацаандаа үрэвсэл үүсгэгч бактери буйлны хялгасан судсаар дамжин цусанд нэвтэрснээр зүрх, элэг, бөөрний үрэвсэл үүсэх боломжтой.

Эдгээр асуудлаас урьдчилан сэргийлэх арга нь шүдийг угааж хэвших явдал юм. Угааж сургахын тулд аль болох гөлөг, зулзага байхаас эхлэх нь зүйтэй байдаг.

Шүд угааж сургах:

  1.  Зулзага, гөлгийг аль болох тогтвортой суулгаж нэг гараар амыг ангаалгаж нөгөө гарын хуруугаар буйланд зөөлөн массаж хийж өгөх. \ мэдээж эхэн үедээ хэцүү байх ч өдөр бүр тодорхой цагийг заавал зарцуулж байгаарай\
  2. Өөрийн тань хуруугаар чөлөөтэйгөөр амаа оролдуулдаг болсон бол аль болох зөөлөн үстэй сойзоор амийг угаах \ хүүхдийн болон нохой, мууранд зориулсан тусгай сойз\
  3. Сойзоор амаа цөлөөтэй угаалгадаг болсон бол зориулалтын оог ашиглаж амийг өдөр бүр угаах хэрэгтэй.\ нохой, муурны зориулалтын оо гэдэг нь үхэр, тахианы махны амттай байдаг ба энэ нь шүдээ угаалгах дуртай болгоход тусалдаг\

Хэрэв таны хайрт амьтан шүдээ огт угаалгах дургүй бол аль болох хатуу юм мэрүүлэх, зориулалтын бохь зажлуулах шаардлагатай. Мөн жил бүр амны хөндий үзлэгт тогтмол хамрагдаж эрүүл байгаа эсэхийг үзүүлж байх нь зөв юм аа.