-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
Feline panleukopenia (FPL)
Муурны панлейкопени гэж юу вэ?
Муурны панлейкопени нь дархлааны системийг дарангуйлан хоолны дуршилгүй болох, өндөр халуурах, чацга алдах, бөөлжилтөөр илэрдэг цочмог явцтай вирусын гаралтай халдварт өвчин юм. Вакцин хийлгээгүй бүх л насны муур халдвар авч өвчлөх ба 2-6 сартай зулзага хүнд өвчлөх ба өртөмтгий байдаг.
Халдвар хэрхэн дамждаг вэ?
Вирус нь өвчтэй муурын бүх ялгадас, ялангуяа ялгадсанд байдаг. Мэдрэмтгий муур нь өвчтэй мууртай шууд харьцах замаар халдвар авах эсвэл вирус нь бохирдсон ус, хоолны аяга, гутал, хувцас зэргээр дамжин халдварладаг. Халдвараас эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь ихэвчлэн 3-5 хоног заримдаа долоо хоногоос илүү байдаг.
Муурын панлейкопени үед үзүүлэх шинж тэмдэг
Панлейкопениг эмчлэх боломжтой юу?
Ихэнх вируст өвчний нэгэн адил FPL-ийн тусгай эмчилгээ байдаггүй. Антибиотикууд нь вирусыг устгадаггүй, харин цусны цагаан эсийн дутагдал улмаар дархлааны бууралтаас болж ихэвчлэн үүсдэг хоёрдогч бактерийн халдварыг хянахад тусалдаг.
Муураа панлейкопениас хэрхэн хамгаалах вэ?
Та вакцинд бүрэн хамруулснаар хамгаалах боломжтой юм. Эхний тун 12 долоо хоног түүнээс дээш настай эрүүл мууранд хийх ба 2,3 дахь тунг 3-4 долоо хоногийн зайтай давтан тарина. Жилийн дараа давтан нэг удаа тарих замаар дархлаа тогтооно.