• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Холын Америкт туршлага судлаад ирлээ

Холын Америкт туршлага судлаад ирлээ

Манай байгууллага Монгол орныхоо мал эмнэлгийн салбарт чадварлаг боловсон хүчинг тогтмол тууштайгаар бэлдэхэд тодорхой хувь нэмэр оруулж байдаг бөгөөд малын эмч мэргэжилтнүүдээ хөгжүүлэх зорилгоор энэ удаа “Энэрэх” МЭСТ-ийн малын их эмч Мөнгөнзул, Сүрэнхорлоо нарыг АНУ-ын Орегон мужийн Лебанон хотын “Faithful friends Animal Clinic” Жижиг амьтны эмнэлэгт 1 сарын хугацаатай мэргэшил дээшлүүлэхээр илгээсэн. Дээрх хугацаанд малын эмч нар мал эмнэлгийн орчин үеийн мэдлэг, практикийг эзэмшихээс гадна хавдар болон хавдар төст өвчнүүдийн үед дээж авч лабораторийн түрхэц бэлдэн тэдгээрийг ялган оношлох мөн хоолны дэглэмээр аливаа өвчнийг эдгээх, сэдрээхгүй байлгах, нөхөн төлжүүлэх, бие махбодийг дэмжих чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.