• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Анхны нохойгоо хэрхэн сонгон авах вэ?

Анхны нохойгоо хэрхэн сонгон авах вэ?

Та нохой авахаар шийдсэн үү? Энэ бол том алхам учраас анхнаасаа зөв сонголт хийх хэрэгтэй. Нохой бол асар том хариуцлага бөгөөд ихэвчлэн 12-15 жилийн арчилгаа, анхаарал халамж хэрэгтэй  болдог. Энэ хариуцлага нь санхүү, сэтгэл хөдлөл, цаг хугацаа их шаарддаг. 
Танд шинээр гөлөг сонгон авахад тус болох хэдэн зөвлөмжийг хүргэж байна. 

Шинээр гөлөг сонгон авахад анхаарах зүйлс :
⦁        Эзний сэтгэлзүйн бэлтгэл – Шинэ гөлөг сонгон авч гэр бүлийн гишүүнээ болгосон цагаас эхлэн таны амьдралын хэв маяг 100% өөрчлөгдөх ба шантрах зүйлс их гарч ирэх тул сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байх шаардлагатай.



⦁        Нохойн үүлдэр түүний онцлогын талаарх мэдлэг – Дэлхий дээр одоогоор 369 нохойн үүлдэр бий. Эдгээр нь бүгд өөрсдийн гэсэн бие физиологи, зан төлөвийн хувьд өөр өөр  онцлогтой байдаг. Тиймээс та өөрийн амьдралын хэв маяг боломжинд тохирох үүлдрийн талаар тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай.
 

 

⦁    Санхүү– нохойныхоо эрүүл мэнд /вакцин, туулга, үзлэг/ хоол хүнсэнд зориулах санхүүг тооцож бэлдсэн байх хэрэгтэй. 

⦁          Цаг – Таны гэр бүлийн гишүүдийн тоо нэгээр нэмэгдэж байгаа тул та түүнд ч бас цаг гаргах хэрэгтэй. Таны хэр цаг зориулж байхаас хамаарч гэр бүлийн гишүүний тань нийгэмшил зан төлөв тодорхойлогдох юм. 
 


⦁         Сургалт – Гөлөг  бүрийн үүлдэр, биеийн онцлогт суурилсан сургалтын арга барилын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй 

 


Нохойндоо цаг гаргаж, хамтдаа сургуулилт хийх нь та хоёрын аз жаргалтай, нандин харилцааны үндэс болно. 
⦁        Гэр бүлийн гишүүдийн ойлголцол – Гэр бүлийн гишүүн бүр нохойг тэжээх талаарх нэгдсэн ойлголтонд хүрсэн байх хэрэгтэй. 
Нохой тэжээх нь таны төдийгүй хүүхдийн чинь сэтгэл зүй, эрүүл мэнд, хүмүүжилд эерэгээр нөлөөлөхөөс гадна үүнийгээ дагаад илүү их хариуцлага, цаг хугацаа, анхаарал халамж танаас шаардана. Нас бие гүйцсэн нохой шинэ орчинд, эзэндээ дасах гэж багаггүй чармайлт сэтгэл зүйн асуудлыг даван туулдаг бол гөлөг байхад нь тэжээвэл амархан дасчихдаг. 


⦁    Идүүр, хэвтэр зэрэг чухал хэрэгцээтэй хэрэгслүүдийг бэлдэх 
Зориулалтын зөвшөөрөл бүхий баталгаат үржүүлгийн газраас удмын бичигтэй гөлөг сонгон авч мэргэжлийн талын эмнэлэгт үзүүлж авах нь ирээдүйд гарах олон эрсдлээс таныг сэргийлж чадна.