• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Нохойны чихийг хэрхэн зөв цэвэрлэх вэ?

Нохойны чихийг хэрхэн зөв цэвэрлэх вэ?


     Нохойг халамжлах үндсэн дүрэм журмын дагуу тэжээвэр амьтдын чихийг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. 
     Нохойны чих нь янз бүрийн халдварт өртөмтгий байдаг. Түүнээсээ болоод эзэнд нь мэдэгдэхгүй өвдөж хүндэрсэн байх тохиолдол бий. Ийм учраас чихийг нь, цэвэрлэж хэвийн байгааг нь сайн ажиглаж цааш улам дордохоос нь сэргийлэх хэрэгтэй. 

Чихний халдвартай нохойнд илрэх шинж тэмдэг 
⦁    Чихнээс үнэр үнэртэх 
⦁    Чихээ маажих 
⦁    Чихний дотор хэсэг улайх 
⦁    Бор, улбар шар, цусархаг шүүсдэс гарах 
⦁    Толгойгоо хазайлгах, сэгсрэх 
⦁    Тэнцвэрт байдлаа алдах 
⦁    Чихний гадар болон дотор тал ярших 
     Эдгээр шинж тэмдэг амьтны чих өвдсөн үед илэрдэг байна. Хэрвээ шинж тэмдэг ажиглагдвал яаралтайгаар малын эмчид хандаж цаг алдалгүй нохойндоо анхаарал тавиарай. 
Ингэснээр чихний халдвар улам даамжирч хүндрэхээс урьдчилан сэргийлж чадна. 

Чих цэвэрлэхэд хэрэглэгдэх зүйлс 
⦁    Хөвөнтэй бөмбөлөг 
⦁    Зөөлөн даавуу эсвэр маарли 
⦁    Чих цэвэрлэх уусмал /зөвхөн малын эмчийн зөвөлсөн/ 
⦁    Нохойныхоо дуртай нэг зүйлийг сонгож хэрэглэх        /өөрийнхөн тоглоом, амттан/ 
⦁    Байршил зөв сонгох нохойг зугтахаас сэргийлж хаалгатай өрөө эсвэл угаалгын өрөө байж болно. 
⦁    Хүзүүвч болон уяатай байх нь нохойг зугтахаас сэргийлнэ. 
⦁    Нэг удаагийн бээлий хэрэглэж нохойныхоо чихийг цэвэрлээрэй. 
Сард дор хаяж нэг удаа гэрийн тэжээмэл амьтны чихийг цэвэрлэхийг зөвлөж байна.  Хайртай хөөрхөн амьтныхаа эрүүл мэндэд анхаарсанаар таны гэр бүл болон та өөрийгөө ямар нэг өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Таны нохой өвдөж байгаагаа эзэндээ илэрхийлэхдээ хоолоо идэхгүй байх, нуугдах, чичрэх, хөдөлгөөн нь муудах, гаслах гэх мэт илэрхийлдэг байна. Тиймээс байнга нохойгоо анзаарах нь эзэн хүний үүрэг.