• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Туулайн арчилгаа, тэжээллэг

Туулайн арчилгаа, тэжээллэг

Туулай нь дуу чимээ гаргахгүй, торонд тэжээдэг амьтан тул байр гэрт тэжээхэд хамгийн тохиромжтой тэжээвэр амьтадын нэг юм. Туулай хүйтэнд нэлээд тэсвэртэй харин орчны температур 32 C  –ээс дээш бол амархан өвчилдөг. Торыг 7 хоногт нэгээс доошгүй цэвэрлэхгүй бол шээснийх нь үнэр орчныг эвгүй үнэртэй болгодог. Хааяа торноос гаргаж дэгдүүлж, нааш цааш явуулахдаа хивс, мод, төмөр утас мэрэх аюултай тул байнга ажиглах хэрэгтэй. Ямар ч гэрийн тэжээвэр амьтад нэг зан авиртай байдаггүй. Нэг нь нөгөөгөөсөө сайхан эсвэл муухай ааштай байдаг, гэхдээ туулай бол тэжээхэд тааламжтай амьтан юм. Туулай 10 нас хүрдэг ч ихэнхдээ дунджаар 6-7 жил амьдардаг. 

Тэжээллэг , тор байр , асаргаа
Туулайг голдуу өвс усаар тэжээдэг боловч ихэнх эзэд туулайдаа шахмал тэжээл өгдөг. Цөөхөн хүмүүс л навчит ногоо өгдөг. Гэхдээ ерөнхийдөө 2 кг туулайд 1 атга шахмал тэжээл 2/1 аяга ногоо, бүх өдрийн турш өвч идүүлэх хэрэгтэй. Нэмэлт эрдэс витамин хэрэггүй. Бид том өрөөнд амьдрахыг хүсдэгтэй адил туулайд нааш цааш эргэж хөдлөхөд хангалттай зайтай тор хэрэгтэй. Зарим торны шал төмөр сараалжин байдаг ч туулай заримдаа хөлөө гэмтээх гээд байдаг. Цаасан эсвэл модон дэвсгэр шалтай тор авах нь тохиромжтой. Туулай ихэвчлэн торныхоо нэг буланг сонгоод тэндээ шээдэг. Тиймээс шээх элстэй жижиг хайрцаг бэлдэж туулайныхаа сонгосон буланд байрлуулна. Туулай заримдаа шээсний хайрцагтаа баадаг гэхдээ ихэнхдээ торны аль ч хэсэгт баах тохиолдол бий. Туулай бол нуруугаа өөрөө хугалж чадах цорын ганц амьтан болохыг эзэд хамгийн түрүүнд анхаарах нь зүйтэй. Хойд хөлийг зөв сайн бэхэлж өргөхгүй бол аюултай. Туулайг чихнээс эсвэл урд хөлийнх нь араар өргөж болохгүй. Өргөх үед амархан айж сандарч тийчгэнэхдээ нуруугаа хугалах аюултай. Хэрвээ нуруугаа хугалбал амьдрах чадвар байсан ч хойд хөл саажиж туулай болон эздийн аль алины хувьд амьдрал нь цаашид сайхан үргэлжилж чадахгүй. Тиймээс туулайг өргөх үед ялангуяа хүүхэд юу хийж байгаагаа сайн мэддэггүй учир өргүүлэхгүй байх нь дээр.