Дундговь аймагт

6-8-Р САРД

1.      Сайхан-Овоо суманд сургуулийн хүүхдүүдэд зан чанар, хими,IQ хичээлүүдийг зуны хоёр сарын хугацаанд заалаа. Тус сургалтууд нь хүүхдүүдийн зуны амралтын цагаар ажлын өдөрт хоёр цагаар явагдсан нь тус сумын орон нутгийн удирдлага болоод эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн юм. Ялангуяа химийн багш сүүлийн 3 жил дутмаг байсан тус суманд химийн хичээлийн сургалтыг явуулсан нь үр дүнтэй байлаа. Улмаар тус сумын сургуулиас аймагт зохиогдсон химийн олимпиадад зуны сургалтанд оролцсон хүүхдүүдээс эхний гуравт орсон үзүүлэлт нь тус сургалтын үр дүнг харуулж байна. Зан чанарын хичээлүүд нь өдөрт 30 минутаар “Анхааралтай байдал”,”Талархах сэтгэл” сэдэвт хичээлээр явуулав. Энэ зан чанарын сургалт нь хүүхдүүдийн хүмүүжил,харилцаанд чухал нөлөө үзүүлсэн юм. Эдгээр сургалтуудад нийт 45 сурагч хамрагдсанаар оюуны хөрөнгө оруулалтыг манай төслийн зүгээс бодитой хийлээ.

 

2.      Дэлгэрхангай сум

     Тус суманд гар бөмбөг,Англи хэлний сургалтууд зуны хоёр сарын хугацаанд манай байгууллагын зүгээс зохион байгууллаа. Гар бөмбөгийн хоёр сарын зуны сургалтанд 9-12 насны 11 эрэгтэй,11 эмэгтэй хүүхдүүд оролцлоо. Эцэг эхчүүд маш өндөр сэтгэгдэлтэй байгаа бөгөөд алсын харсан сургалт боллоо гэж үзэж байна. Тус сургалтыг удирдан явуулсан тус сумын биеийн тамирын багш Батчулуун өндөр сэтгэгдэлтэй байгаа бөгөөд энэ сургалтанд хамрагдсан хүүхдүүд ойрын гурван жил аймагтаа төдийгүй улсдаа нэр дуулгах ирээдүйн одод юм гэж итгэлтэйгээр хэлсэн нь урам өгч байна. Мөн тус сургалтанд хамрагдсан хүүхдүүдэд зан чанарын хичээлүүдийг “Анхааралтай байдал”, “Дуулгавартай байдал”,”Шударга байдал” сэдэвээр явуулсан нь үр дүнтэй болсон юм.

   Мөн Английн хэлний сургалтанд нийт 60 сургуулийн насны хүүхдүүд оролцсон. Хотоос ирсэн багш Баяржаргал сүүлийн 3 жил манай төслийн хүрээнд зуны хоёр сар Англи хэлний сургалтыг зохион явуулсан нь зохих үр дүнд хүрсэн. HIS English гэсэн Англи хэлний номоор хүүхдүүдэд сургалт явуулсан ба энэ ном нь Англи хэлний дуудлагыг зөв дуудах, ярих дадлага олоход илүү чиглэгдсэн ном юм.

3.      Хулд сум

Тус суманд бүжиг,хөгжим,шатарын сургалтуудыг хүүхдүүдийн дунд явууллаа. Эдгээр сургалтуудад нийт 52 хүүхдүүдэд оролцсон.

Хөгжийн сургалтыг нийт 7 хүүхдэд морин хуур, ятга гэсэн Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр явууллаа. Мөн бүжгийн сургалтанд нийт 30 хүүхдүүдэд хамрагдсан ба хоёр бүлгээр хичээллэсэн юм. Эдгээр сургалтууд нь тус сумын сургуулийн 70 жилийн ойн бэлтгэл ажилд зохих үр дүнгээ өгсөн. Хүүхдүүд ч гоо сайхны хүмүүжил болоод хөгжим бүжгийн зохих мэдлэг, гүйцэтгэлүүдийг сайн эзэмшсэн юм.

Шатарын сургалт нь 9-11 насны нийт 12 хүүхдүүдэд явагдсан ба тэд шатарын онол болоод тоглох арга техникийг эзэмшлээ. Мөн энэ сургалт нь зан чанарын хичээл болох “Анхааралтай байдал”,”Дуулгавартай байдал” хичээлтэй хослон явагдснаараа онцлог бөгөөд үр дүнтэй юм.

Өлзийт сум

Тус суманд Англи хэл,Хөгжим, бүжиг, Зан чанарын сургалтуудыг зохион явууллаа. Нийт 50 сургуулийн насны хүүхдүүд хамрагдсан. Манай сум тус суманд үйл ажиллагаагаа анх удаа зуны сургалтаар эхэлж байгаа юм. Нэг суманд манай төслийн үйл ажиллагаа 3 жил үргэлжлэн явагддаг юм.

 

9-р сар

Дундговь аймгийн Адаацаг,Сайхан-Овоо,Дэлгэрхангай,Хулд,Өлзийт сумдын нийт багш нарт “Сэтгэлзүйн хадгаламж” сэдэвээр харилцааны сургалтуудыг явууллаа. Нийт 150-аад багш сурган хүмүүжүүлэгч нар хамрагдсан. Мөн дээрх сумдын сургуулийн хүүхдүүдэд “Зүрх сэтгэл” сэдэвээр сургалтуудыг нийт 200 гаруй сургуулийн сурагчдад явуулсан нь тэдний оюун санаанд нь нөлөөлөх ,мөн өөрчлөгдөх чухал бодитой алхам боллоо гэж үзэж байна.

 

11-р сар

Дэлгэрхангай сум:

Тус суманд бизнес сургалтыг “ Бизнес төлөвлөгөө хэрхэн боловсруулах”, “Хэрхэн мөнгөө хянаж үр дүнтэйгээр удирдах вэ?” сэдэвээр иргэдийн дунд зохион явууллаа. Нийт 105 иргэд оролцсон. Тус сургалтыг АНУ-аас ирсэн иргэн,бизнесмен Гари, Даниел болон манай байгууллагын ажилтан Эрдэнээ нар зохион явуулсан. Мөн орон нутгийн жижиг,дунд бизнес эрхэлж байгаа хүмүүстэй ажлын талбар дээр нь очиж уулзан үнэтэй зөвлөгөө өгсөн.

Мөн Эрдэнээ багш нарын дунд “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” хичээлийг заасан.

Манай байгууллагын ажилтан Пүрэвдорж 8-11-р ангийн нийт сурагчдад “Алсын Хараа ба Зорилго” сэдэвээр хичээл заалаа.

Өлзийт сум:

Тус сумын залуучуудын чуулга уулзалтанд оролцсон орон нутгийн залуучуудад “Амьдралын үндсэн зарчмууд” сэдэвээр сургалтыг зохион явууллаа. Энэ сургалт нь маш үр дүнтэй сургалт болсон бөгөөд энэ сэдэвийн агуулгууд нь  бүтээгдсэн байдлаа ойлгох, эрх мэдлийг ойлгох,эрх чөлөөг ойлгох, өмчийг ойлгох, бэрхшээлийг ойлгох гэх зэрэг чухал ойлголтууд багтсан бөгөөд тэдний оюун санаанд чухал үр дүн өгөх юм.

УЛААНБААТАРТ ЦАГ АГААР
May 19, Sun,
Яг одоо
12°C
Маргааш
Өдөр
22°C
Шөнө
5°C
Developed by SodonSolution LLC