"Хурдан Морь” Сургалт
Манай байгууллага
нь 2011 оны 08 сарын 10-12 ны хооронд АНУ-ын Адууны нийгэмлэгтэй хамтран “Хурдан Морь” сургалтыг 11 дэх жилдээ Улаанбаатар хотод өөрийн
байгууллага дээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь малын эмч,
мэргэжилтнүүдэд зориулагдсан бөгөөд Хурдан Морьдод өргөн тохиолддог эмгэгүүд,
тэдгээрийн эмчилгээ, оношлогооны арга барил болон бусад заавар зөвлөгөөний
талаар онол практик хослуулан заадгаараа онцлог юм.
Тус сургалтанд АНУ-ын адууны мэргэжилтэн малын эмч Том Жургэнс болон эмнэг адуу сургагч мэргэжилтэн Луй Стеррет нар Монголд ирэх бөгөөд уяачдад адуу сургах арга ухааныхаа талаар дадлага сургалт зохиох болно. Мөн Сүхбаатар Аймгийн Уяачдын Холбоотой хамтран малчид болон уяачдад дээрх сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сонирхсон хүмүүс дараах утсаар холбогдоно уу.
99079611 Л.Цэрэндорж