Мөн нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, малын үхэл хорогдлыг багасгах, эрүүлжүүлэх зорилгоор Хил Хамгаалах Ерөнхий Газар болон түүний харъяа цэргийн ангиудын малд “Загвар Малчин Өрх” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Улаанбаатар хотод 2011.04.11–15 ны хооронд Монгол улсын Хил Хамгаалах Ерөнхий Газар, Монгол
улсын Зэвсэгт Хүчний цэргийн ангиудын малын эмч нар болон тус ангиудад
харъяалагдах малын эмч нарт Монгол ВИ.И.ТИ НЕТ ТББ-ын малын эмч нар сургалт явуулсан. АНУ-ын Номхон Далайн
Цэргийн Хошууч малын их эмч Рали Хэнтий аймгийн Дадал, Дэлгэрхаан сумдад
очиж сургалт, дадлага явуулав.
Сургалтанд 15 малын эмч хамрагдлаа. Малын эмч нар энэхүү сургалт дадлага ажлаар
дамжуулан мал эмнэлгийн орчин үеийн эмчилгээний аргууд болон Дэлхийн жишигт
нийцсэн чанартай малын эм тариа багаж хэрэгслийг хэрхэн зөв зохистой ашиглах
аргуудыг суралцаж өвчтэй мал амьтан үзэж, оношлож эмчилгээ хийж харилцан
туршлага солилцсон сайхан цагийг өнгөрөөлөө.

