Витсел

Витсел 

Ерөнхий шинж:

Витсел нь цагаан өнгөтэй ариутгасан цийдмэг. 1 мл бүрт:

Витамин Е (дл-альфа-токоферол ацетат Ph Eur.)  68 мг

Селен (калийн селенат BP(Vet))                            1.5 мг

Бензилийн спирт Ph Eur. (хамгаалагч бодис)        20 мг

Хэрэглэх заалт:

Витселийн тарилгыг гахайн торой, хурга, тугалын эрдэс тэжээлийн гаралтай булчин сөнөрөх  эмгэг буюу булчин цайх өвчин болон Витамин Е селений дутагдлын үед урьдчилан сэргийлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэнэ. Витселийг хээлтэй хонинд тарьж хэрэглэснээр шинээр гарах хурга витамины дутагдалд орж дээрх өвчнүүдэээр өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ.

Тун, олгох зам:

Хурганд арьсан дор болон булчинд, эм хонинд зөвхөн арьсан дор, харин тугал гахайн торойд булчинд тарих заавартай. Асептикийн дүрмийг баримтлан тарилга хийнэ. Хэрэглэхийн өмнө шилтэй уусмалыг сайтар сэгсэр.

МАЛЫН ТӨРӨЛ                  ТУН ХЭМЖЭЭ

Эм хонь                        (төллөх хурганы витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор) 45 кг тутамд 2 мл-р хээл авснаас 3 сарын дараа тарина.

Нялх хурганд:                 0.5 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтан тарина.

Борог хурганд:                   0.5-1 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтан тарина.

Тугалд:                         45 кг-д 1-2 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтана.

Торойд:                          25 кг-д 1 мл. Шаардлагатай бол 2-4 долоо хоногийн дараа давтана.

Анхааруулга:

Санамсаргүй байдлаар өөрийгөө хатгаж тарихаас болгоомжил. Зарим үед ялангуяа үхэрт хэрэглэх үед хэт мэдрэмтгий байдалд орох зэрэг хариу урвал үзүүлж болно. Энэ үед зохих шинж тэмдгийн эмчилгээ хийх хэрэгтэй. 

Биеэс гадагшлах хугацаа:

Торой, хурга, тугал:             маханд үлдэхгүй.

Эм хонь:                             мах-28 хоногийн дараа хэрэглэнэ.

 

Сүү саалийг нь хүнсэнд хэрэглэж буй хонинд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж болохгүй.

 

Эмийн талаарх анхааруулга:

250С-с дээш температурт хадгалж болохгүй. Нарны шууд тусгалаас хол хадгал. Хүүхдээс хол байлга. Эмийн эхний тунг хэрэглэж эхэлснээс хойш 28 хоногийн дотор хэрэглэж дуусга.

Савлагааны хэлбэр, хэмжээ:

50 мл-р шилэн саванд савлагдсан. 

Нэмэлт мэдээлэл:

Тарьсан хэсэг газарт хариу урвал өгч болно. Энэ нь ихэвчлэн түр зуурынх байдаг бөгөөд хэд хоногийн дараа хэвийн байдалдаа орно. Хэрэглээгүй бүтээгдэхүүн болон савыг зохих газрын заавар дүрмийн дагуу хаяж устгана.

Норбрүүк эмийн компани үйлдвэрлэв.

 

Зөвхөн МАЛ амьтНЫ эмчилгээнд хэрэглэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УЛААНБААТАРТ ЦАГ АГААР
Dec 18, Thu,
Яг одоо
-22°C
Маргааш
Өдөр
-11°C
Шөнө
-25°C
Developed by SodonSolution LLC