Нүүр Мэдээ, мэдээлэл

Оюутны Нөхөрлөл Клубууд болон Сургалт

Оюутны Нөхөрлөл Клубууд болон Сургалт

  Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь малын эмч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад мэргэжлийн практик дадлага туршлага олгох зорилготойгоор “Том амьтан болон Жижиг амьтан” сонирхогчдын клубууд болон мал эмнэлгийн мэргэжлийн англи хэлний сургалтыг зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ мал эмнэлгийн мэргэжлийн англи хэлний хичээлийг малын эмч мэргэжилтэй гадаад мэргэжилтэн хөтлөн явуулдаг. Клубын сургалтын үйл ажиллагааг Мал эмнэлэг – Сургалтын төвүүддээ түшиглэн зохион байгуулсаар ирсэн. Ирээдүйд мал эмнэлгийн салбарт хувь нэмэрээ оруулах залуучууд ийнхүү мэдлэг боловсролоо ахиулж байгааг дуулгахад таатай байна.

    Боловсрол-Хөгжил төслийн хүрээнд ярианы дадлага олгох англи хэлний сургалтыг оюутан залуус болон багш нарт зориулан зохион байгуулдаг. Тус клубууд болон сургалтууд нь нийтээр мөрддөг хичээлийн жилд үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна.