Нүүр Мэдээ, мэдээлэл

Монгол Ви.И.Ти.НЕТ ТББ нь Мерси Корпс ОУБ-тай хамтран малын эмч нарт сургалт зохион байгууллаа

Монгол Ви.И.Ти.НЕТ ТББ нь Мерси Корпс ОУБ-тай хамтран малын эмч нарт сургалт зохион байгууллаа

Монгол Ви.И.Ти.Нет төрийн бус байгууллагаас Мерси Кор Монгол Олон улсын байгууллага (ОУБ)-тай хамтран тус ОУБ-ын Булган, Сэлэнгэ, Хэнтий, Завхан аймаг дах зорилтот сумдын хувийн малын эмч нарт зориулж онол, дадлага хосолсон сургалтыг 2018 оны 10 дугаар сарын 01-05 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Монгол Ви.И.Ти.Нет-ийн багш нарын боловсруулсан сэдвийн агуулга.

  • Онолын хичээлийн сэдвүүд:

- Хивэгч малын бие бүтэц, физиологи

- Хивэгч малд үзлэг хийх

- Хивэгч малын тэжээллэг

- Гүзээ хийгээр дүүрэх

- Бэлчээрийн менежмент

- Малын үржлийн эрхтэн тогтолцоо

- Шулуун гэдсээр хээл тодорхойлох

- Хүндрэлтэй төллөлтөнд тусламж үзүүлэх

- Кесаревын ажилбар

- Хаг саатах

- Сав, үтрээ урвах эмгэг

- Хээл тээлтэнд нөлөөлдөг хүчин зүйлс

- Хивэгч малыг хээл хаяулдаг өвчнүүд

- Үхрийн эвэр тайрах ажилбар

- Үхэрт тохиолддог өвчнүүд

- Эцэг малд үнэлгээ өгөх

- Малын эм бэлдмэл, вакцин, багаж хэрэгсэл

- Мал эмнэлгийн бизнес

  • Дадлагын хичээлийн сэдвүүд:

- Мэс заслын оёдол тавих

- Хивэгч малд үзлэг хийх

- Шулуун гэдсээр хээл тодорхойлох

- Хүндрэлтэй төллөлтөнд тусламж үзүүлэх

- Ууц, харцаганы мэдээ алдуулалт хийж хориг тавих

- Үхрийн эвэр тайрах

Сургалтаар олж авсан мэдлэг, чадвараа ажилдаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж оролцогч тус бүрт 874,000 төгрөгний үнэ бүхий мэс заслын ком багажийг энэ оны 11 дүгээр сард олгох Батламж гардуулав.