Нүүр Мэдээ, мэдээлэл

Завхан аймаг зуны сургалт 2018

Завхан аймаг зуны сургалт 2018

Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь 2018 онд Завхан аймгийн Идэр, Яруу, Түдэвтэй, Баянхайрхан сумдуудад “Боловсрол-Хөгжил” төслийн үйл ажиллагаа амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн бид төсөл хэрэгжиж буй эдгээр сумдуудад хавар намартаа “Гэр бүлийн сургалт”, “Алсын хараагаа тодорхойлох нь”, зан төлөвшлийн сургалтуудыг  төрийн албан хаагчид болон сургууль, цэцэрлэгийн 288 ажилчин албан хаагчидад явууллаа.

Мөн зуны хугацаанд сурагчдын амралтыг зөв зохистой өнгөрүүлэх, тэдэнд оюуны хөрөнгө оруулах зорилготойгоор зуны 50 хоногийн Англи хэл, Зан Чанар, Математикийн сургалтууд,  малчны хотонд цэцэрлэгийн сургалт зохион явууллаа. Сумын төвийн сургалтанд 176 сурагч, цэцэрлэгт 77 хүүхэд хамрагдлаа.