Нүүр Мэдээ, мэдээлэл

Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр 2018

Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр 2018

Монгол Ви И Ти Нет ТББ –ын Мал эмнэлгийн үргэлжилсэн  сургалт хөтөлбөр нь 2018 оны 10-р сарын 29 -өөс эхлэн 11-р сарын 30 хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Сургалтанд Хөвсгөл, Хэнтий, Булган, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Орхон, Архангай, Завхан зэрэг аймгуудын нийт 161 малын эмч нар хамрагдлаа.

Хичээлийн сэдэв:

  • Мал амьтны халдварт болон халдваргүй өвчнүүдийн талаар үзлэг, оношлогоо, эмчилгээний тухай онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулсан.

Сургалтанд өөрийн цаг заваа гарган, сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирсэн бүх эмч нартаа Монгол Ви И Ти Нет ТББ –ын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. Та нарын цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье.