Нүүр Мэдээ, мэдээлэл

Монгол Ви.И.Ти.Нет ТББ –ын “Хайрын Бэлэг” төсөл

Монгол Ви.И.Ти.Нет ТББ –ын “Хайрын Бэлэг” төсөл

Монгол Ви.И.Ти.Нет ТББ –аас хэрэгжүүлж буй “Хайрын Бэлэг” төслийн зорилго нь хөдөө орон нутгийн   зорилтот бүлгийн хүмүүсийн өвлийн  хоол хүнсэнд нэмэр болгох зорилгоор энэхүү төслийг  хэрэгжүүлж байна.

  2018 онд “Хайрын бэлэг” төсөл нь 11 аймгийн 67 суманд амжилттай хэрэгжлээ. Төслийн хүрээнд  нийтдээ  2256 хонь цуглуулан 519 өрх айлд тарааж өгсөн. Төсөл хэрэгжүүлэх явцад  нэг өрхөд дунджаар  4-5 хонь оногдож байсан. Төсөлд хамрагдсан хүмүүст сэтгэлийн дэм, урам зориг хайрласан сайхан үйл ажиллагаа болсон гэдэгт итгэлтэй байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутагт манай байгууллагтай  хамтран ажилладаг малын эмч нар чухал үүрэг гүйцэтгэж энэхүү төслийг  тухайн орон нутагтаа хэрэгжүүлэх боломжийг олгосонд талархаж байна.   Мөн Хайрын бэлэг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн ЗДТГ-ын хамт олон  төслийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилласанд талархал илэрхийлье.  Сайн үйлс бүхэн үргэлж дэлгэрэх болтугай.