Нүүр Зөвлөгөө

Чихний хачиг гэж юу вэ?

Чихний хачиг гэж юу вэ?

Чихний хачиг гэж юу вэ?

Чихний хачиг нь нохой ба мууранд элбэг тохиолддог паразит юм. Энгийн нүдээр харах  боломжгүй маш жижиг хэмжээтэй халдварладаг паразит юм. Микроскопоор харахад маш тодорхой харагддаг.

Чихний хачиг нь чихний сувагч шимэгчлэн амьдарч арьс, арьсны хогжруу, хулхи, арьснаас ялгарах тослог зэргээр хооллон амьдардаг. Нас бие гүйцсэн хэлбэр нь 2 сар хүртэл амьдардаг боловч маш хурдан 4 хоног тутамд өндөг гарган, гарсан өндөг нь 3 долоо хоногийн дотор нас бие гүйцэж үржилд ороход элэн болсон байдаг.

Миний мууранд чихний хачиг байгаа эсэхийг би хэрхэн яаж мэдэх вэ?

Чихний хачгийн эхний шинж тэмдэг нь таны муур чихээ маажиж эхлэхээс эхлэнэ. Улмаар цаашлаад толгойгоо сэгсрэх, толгойгоо гилжийлгэх, чихний суваг үрэвсэх , улайх, хуурай хар шороо мэт хулхи их хэмжээгээр ялгарах , чихний сувагт хуримтлагдах, эвгү үнэр үүсэх зэрэг шинж тэмдэг ажиглагдана.

Чих улайх үрэвсэх олон шалтгаан байдаг ба чихний хачгийн үед мөн адил үрэвсэл үүсдэг. Яг ямар шалтгаанаас үрэвсэл үүссэн байна вэ гэдгийг нь энгийн нүдээр хараад мэдэх боломжгүй байдаг тул та малын эмчид үзүүлж чихнээс дээж авч микроскопоор харж оношлуулах нь үнэн зөв онош тогтоолгох үндэс болно. Зарим хүмүүс муураа малын эмчид үзүүлж шинжилгээ өгөлгүйгээр өөрсдөө дур мэдэн бактерийн болон мөөгөнцрийн эмчилгээ хийн хачгийн халдварлалтыг улам ихэсгэснээр эмчилгээ удаашрах, үр дүн муутай байх зэрэг хүндрэлүүд гардаг.

Муур хаанаас халдвар авдаг вэ?

Чихний хачиг нь хачигтай муур болон хачгийг тээгч, эд хэрэгсэл, хэвтэр зэргээс халдварладаг.

Чихний хачиг өөр бусад амьтад халдварладаг уу?

Тиймээ чихний хачиг нь даг ганц муур гэлтгүй хамт байгаа нохой зэрэгт мөн халдварладаг. Хэдийгээр хачигтай мууртай хамт байгаа амьтанд шинж тэмдэг үзүүлэхгүй байгаа ч зэрэг эмчилгээ хийлгэж эхлэх шаардлагатай. Муурны амьдралын хэв маяг орчин зэрэг нь шимэгчлэн амьдрах таатай нөхцлийг бүрдүүлдэг .

Чихний хачиг нь хүнд халдварлах боломжтой юу?

Маш цөөн тохиолдолд хүний арьсны онцлогоос шалтгаалан арьсан дээр загатнаа, улайлт үүсгэдэг. Чихний хачиг нь мууранд илүү халдварладаг ба бусад  хүнд халдварлах болмжтой  паразитууд лолон байдаг.

Чихний хачигт ямар эмчилгээ хийх хэрэгтэй вэ?

Гадна паразитын олон төрлийн эмчилгээ урвдчилан сэргийлэх тариа , дусаалга зэрэг байдаг ба тэдгээрээс таны мууранд ямар эмчилгээ тохирохыг эмч сайн зөвлөх болно. Танд болон таны мууранд стресс бага үзүүлэх энгийн үр дүнтэй эмчилгээ дусаалгыг сонгон хийлгэх хэрэгтэй. 

Хамгийн түгээмэл эмчилгээ нь чихний дусаалга байдаг ба хамгийн багадаа 3 долоо хоног буюу өндөг хэлбэрээс нас бие гүйцсэн хэлбэр болж хөгжих хүртэлх 21 хоногийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Ганц удаагийн эмчилгээгээр эмчлэгдэхгүй, хугацаа орно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Дур мэдэн эмчилгээ хийхээс өмнө заавал малын эмчээс зөвлөгөө авах шаардлагатайг ахнаарна уу