Нүүр Мэдээ, мэдээлэл

Залуу малын эмч нарын сургалт амжилттай болж өндөрлөлөө

Залуу малын эмч нарын сургалт амжилттай болж өндөрлөлөө

Монгол Ви.И. Ти. Нет. ТББ –ын Залуу малын эмч  нарын сургалт хөтөлбөр нь 2019 ны 2-р сарын 25-өөс эхлэн 3-р сарын 28 хүртэл Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа. Тус сургалтад: Улаанбаатар, Увс, Өвөрхангай, Өмнөговь, Булган, Сүхбаатар, Төв, Дорноговь, Архангай, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр, Дундговь, Говь-Алтай зэрэг аймгуудын малын эмч нар хамрагдлаа.

Энэ удаагийн сургалтад дараах сэдвүүдийн хүрээнд хичээлүүд орсон.

Үүнд: Хивэгч мал амьтны халдварт, халдваргүй өвчин, хээл хаяулах өвчин, ургамалын хордлого, жижиг амьтан, мэдрэлийн хэв шинжээр илэрдэг өвчин, нийгмийн эрүүл мэнд, санхүү бизнесийн чиглэлээр онол практик хосолсон нийт 4 өдрийн сургалтыг зохион байгуулав.

Сургалтад өөрийн цаг заваа гарган, шинээр мэдлэг мэдээлэл авах, суралцах хүсэл тэмүүлэлтэйгээр сэтгэл зүрхээ зориулан хүрэлцэн ирсэн бүх эмч нартаа Монгол. Ви. И. Ти. Нет. ТББ –ын хамт олны зүгээс талархал илэрхийлж байна. Та нарын цаашдын ажил хөдөлмөр, бизнест нь амжилт хүсье.