Экотел 2.5% туулгын бодис – Эко Анимал Хэлт /Eco Animal Health/
Экотел нь Празикуантел гэдэг идэвхтэй үйлчлэгч бодис агуулсан туузан хорхойн эсрэг дотуур олгодог туулгын бодис. Экотелийг хонь, үхэр, нохой, муурны гэдэс болон элэгээр дамжиж буй туузан хорхойн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Нэг сар хүрээгүй гөлөгнөөс бусад хээлтэй болон бүх насны мал амьтанд өгч болно. Эмийн тунг олгох ёстой тунгаас бага зэрэг нэмүү олгох нь сайн.
Празикуантел нь туузан хорхойн 2 язгуурт үйлчлэнэ. Үүнд: Анаплоцефалятоз (Мониезиоз багтана), Taeniidae зэрэг болно.
Хивэгч малын Анаплоцефалятоз
Амьдралын мөчлөг: Аnaplocephalidae язгуурын бүх туузан хорхойны
амьдралын мөчлөг хоорондоо төстэй. Эзэн амьтны баасаар гадагшилсан өндгийг өвсний
хачиг (orbatid)
залгиж завсрын үеийн метацестод хэлбэрээр амьдарна. Анхны эзэн амьтан (хивэгч
мал)
бэлчээрлэж байхдаа туузан хорхойг агуулсан хачгийг залгидаг. Ихэнх нь нарийн гэдсэнд шимэгчлэх боловч заримдаа
элгэнд хүрч очдог. Төрөл зүйлээс хамаараад урт нь харилцан адилгүй байх ба
4-8см-ээс 2 метр хүртэл урт байна. Халдвартай малд задлан шинжилгээ
хийж нарийн гэдэснээс илрүүлнэ. Орибатид буюу өвсний хачиг гадаад орчинд тархаж
ялангуяа зун бэлчээрт удаан хугацаагаар амьдардаг тул бэлчээрийн маллагаатай
малын халдварлалт өндөр байх боломжтой.
Туузан хорхойны сегмент нь баасаар
гадагшлан арьс, анусны орчим, сүүлний угт байж ямар нэгэн багажны тусламжгүй
харагдана. Туузан
хорхойн өндөг сегмент дотроо агуулагдана.
Энэ зураг: Монезийн сегмент. 2010 оны 7 дугаар сард Увс аймагт хонины
баасанд илэрсэн сегмент
Шинж тэмдэг: Хивэгч мал Анаплоцефалятозоор халдварласан үед мал амьтны биеийн ерөнхий байдал хэвийн төдийлөн шинж тэмдэг илрэхгүй боловч заримдаа ихээр халдварлагдсан үед турах, арьс үсэн бүрхүүл бүрзийх, тэжээл боловсруулах хэвийн ажиллагаа алдагдах жишээ нь: түгжрэх, чацга алдах. эдгээр шинж тэмдгүүд нас гүйцсэн мал амьтныг бодвол тэжээллэг муутай, 6 сар хүрээгүй нялх малд илэрч болно.
Экотелийг төлөг, борлон, бяруунд эмчилгээний зорилгоор 10кг амьдын жинд 2мл-ээр тооцож дотуур олгоно. Эмчилгээ хийж дууссанаас хойш 24 цагийн дараа нядалж болно.
Taeniidae язгуурын туузан хорхойнууд
Амьдралын мөчлөг: Туузан хорхойн өндөг жинхэнэ эзэн болох махчин амьтан (нохой, муур)-ы баастай хамт гадаад орчинд унана. Завсрын эзэн амьтад (хонь, ямаа, үхэр) өвстэй хамт өндгийг залгисны дараа өндөгнөөс гарсан авгалдай нүүдэллэн аль нэг эрхтэнд, хэвлийн гялтан, хөндлөн судалт ба зүрхний булчин ялангуяа элгэнд хүрч байрлана. Эрхтэнүүдэд байралсан авгалдай 2-р үеийн авгалдай болтол томрон завсрын эзэн амьтныг өвчлүүлнэ. Хөгжил бүрэн гүйцсэн 2-р үеийн авгалдай нэг ба түүнээс дээш хорхой агуулсан, шингэнээр дүүрсэн уйланхай үүсгэж завсрын эзэн амьтны холбогч эдэд байрладаг. Энэ үед уйланхай агуулсан эд эрхтнийг жинхэнэ эзэн залгиж тодорхой үеийг өнгөрүүлээд улмаар бие гүйцэн өндгөө гадагшлуулдаг.

CDC
Taeniidae-ийн дараах 2 төрөл малд өвчин, эмгэг үүсгэнэ. Taenia multiceps-аар халдварлагдсан хонь эргүүгээр (мэдрэлийн гаралтай шинж тэмдэг) өвчилнө. Хонь, ямаа их хэмжээний Taenia hydatigena –ийн өндгийг залгисан бол олон тооны хорхой нүүдэллэн элэгийг гэмтээж улмаар мал гэнэт үхэж болно.
Бэтэг-Эхинококкоз
Нохой, муурны бэтэгний эсрэг Экотелийг хэрэглэнэ. Бэтэгний үүсгэгч эхинококк Taeniidae язгуурт хамаарах ба хүнд малаас халдах зооноз өвчнүүдийн нэг юм. Хүн бэтэгний үүсгэдэг туузан хорхойн амьдралын мөчлөгт оролцдоггүй боловч нохойны баасаар дамжин гадагшласан өндгийг санамсаргүй байдлаар залгиж халдвар авдаг байна. Халдвар авах боломж нь бохир хоол хүнс, нохойтой ойр байснаас хамаарна. Хоол боловсруулах замд орсон өндөг хагарч авгалдай нь биемахбодиор тархан ялангуяа элэг, уушгинд байрлан уйланхай үүсгэнэ. Гэхдээ хүний бэтэг өвчин тодорхой шинж тэмдэг байхгүй ч үүссэн уйланхай тухай орчинд даралт үүсгэн уг эрхтэн хатанхайрч хэвийн үйл ажиллагаагаа алддаг байна. Уйланхай хагарвал анафилаксийн шок (харшлын хариу үйлдэл) болж үхэлд ч хүрэх аюултай.

Үхрийн элгэнд уйланхай үүссэн байгаа
нь (Перт дэхь
Мурдокийн Их Сургууль /Murdoch University, Perth/)
Хонь малтай айл хот хашаагаа цэвэрлэхгүй, тэр тусмаа нохойтой бол хүмүүс бэтэгийн халдвар авах магадлал илүү өндөр байдаг. Халдвартай малын уйланхайтай эд эрхтнийг идсэн нохой туузан хорхойн халдвар авна. Хүн нохойноос шууд халдварлах ба туузан хорхойн өндөгтэй нохойны баасанд хүрсэн гараараа (угаагаагүй) хоол хүнс идсэнээс халдварлана. Нэгэнт хүний эд эрхтэнд уйланхай үүссэн бол мэс заслын аргаар уйланхайг авахаас өөр эмчилгээ байхгүй тул урьдчилан сэргийлэлтийг сайн хийх хэрэгтэй.
Бэтгээс урьдчилан сэргийлэх хамгийн
сайн арга бол эрүүл ахуйн ариун цэврийг сайн баримтлах, улмаар нохой, мууранд
шаардлагатай хугацаанд туузан хорхойн эсрэг туулга тогтмол олгох нь зүйтэй.
Уйланхайтах өвчний эсрэг 100% хамгаалж чадах хамгийн сайн туулга бол одоогоор ПРАЗИКУАНТЕЛ байна. Бэтэгтэй хонь болон
бусад амьтдын түүхий эд эрхтэнийг нохойд хаяж өгөхгүйгээр шууд устгах хэрэгтэй.
Нэг
удаагийн эмчилгээ ихэнхдээ үр дүнтэй боловч тэр болгон нохойны хоолийг хянах
боломжгүй учир нохойг 4-6 долоо хоногийн зайтай Экотел(празикуантел)-ээр туулгах хэрэгтэй. Олгох тун: 5 кг амьдын жинд 1 мл-ээр бодож олгоно.
Анхаарах зүйл бол анхны туулга олгосны дараа бэтэгний өндгийг гадаад орчинд их
хэмжээгээр гадагшлуулдаг тул нохойг тусгаарлаж, туулгасан нохойд хүрсний дараа гараа сайтар угаах хэрэгтэй.
ГОЛ АНХААРУУЛГА
· Туузан хорхойгоор халдварлагдсан хивэгч мал (жинхэнэ эзэн) шинж тэмдэг төдийлөн илрэхгүй боловч тэжээллэг муутай 6 сар хүрээгүй нялх төлд шинж тэмдэг илүү хүндээр илэрнэ.
· Нохойны туузан хорхой ялангуяа бэтгийн үүсгэгч хүнд халддаг.
· Бэтэгтэй хүний эд эрхтэний хэвийн үйл ажиллагаа алдагдах, улмаар уйланхай хагарснаас үхэлд ч хүргэх аюултай.
· Хонь, ямаа, үхрийн бэтэг өвчний үед уйланхайг нохой идэх, хүн халдвартай нохойны баасаар бохирлогдсон хоол хүнсийг идэх эсвэл нохойд хүрсний дараа гараа угаалгүй хоол хүнс идсэнээр хүн халдвар авдаг байна.
· Хүнийг бэтэг өвчнөөс сэргийлэхийн тулд нэгдүгээрт эрүүл ахуй ариун цэврийн дүрмийг чандлан сахих, хоёрдугаарт нохойг тогтмол туулганд хамруулах хэрэгтэй.
· Түүхий гэдэс дотроор нохойг тэжээдэг бол 4-6 долоо
хоногийн зайтай Экотел-ээр туулгах хэрэгтэй.