Нүүр Зөвлөгөө

Харшил

Харшил

Яг хүн шиг нохой ч гэсэн хоолны харшилтай байдаг. Бас яг хүн шиг харшлын хариу урвал үзүүлж загатнаа үүсэх зэрэг хүндрэлүүд тохиолддог.

Хоолны харшил нь аль ч насны нохойнд тохиолдож болно. Хэдийгээр нохой яг ижилхэн хоолыг хэдэн сараас хэдэн жил идсэн байсан ч харшлах боломжтой.

 

 

Нохойд үзүүлэх шинж тэмдэг

Хэрвээ таны нохой хоолны харшилтай бол дараах шинж тэмдгийг үзүүлнэ:

Биеэ маажих: харшлын гаралтай арьсны үрэвсэл нь түгээмэл тохиолддог харшлын шинж тэмдэг юм. Нохойны биеийн аль ч хэсэг улайж үрэвсэх боломжтой байдаг Ихэвчлэн

  • Чих орчим
  • Сарвуу
  • Сүүл
  • Хэвлий орчмоос эхэлдэг.

Арьс гүвдрүүтэх : Харшил үүссэнээс эхлэн 6-24 цагийн дотор арьс улайж зарим тохиолдолд арьсан дээгүүр тууралт үүсдэг. Тачир үстэй нохойны хувьд шууд харагддаг. Мөн биеийг нь илж,  барилж үзэх үед мэдэгддэг .

Арьс гүвдрүүтэж загатнаснаас болж дараах хүндрэлүүд гарч болно:

  1. Нохой загатнасан хэсгийг маажих хазлах үед арьс шалбарах, урагдах , шархлах зэрэг хүндрэл тохиолдох ба улмаар шархалсан хэсэгт бактерийн халдвар үүсэх боломжтой болдог.
  2. Биеэ их маажсанаас болж үс унадаг.

Гэдэс өвдөх:  хоолны харшлаас болж ходоод гэдэс хийгээр дүүрэх, бөөлжих, чацга алдах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Нүүр хавдах:Мөн уруул, нүдний эргэн тойрон, чихний дэлбээ хавддаг.

Ужиг явцтай чих болон сарвууны үрэвсэл: 

Хоолны харшил эсвэл хүнсний бүтээгдэхүүнд мэдрэг хариу урвал үзүүлэх хоёрыг хооронд нь ялгах нь чухал. Жишээ нь: Харшил бол биемахбодийн дархлааны системийг цочроодог бол нөгөө нь тэгдэггүй. Тиймээс нохой тань идэж буй хоол хүнсний найрлаганд байгаа аль нэг бүтээгдэхүүнээсээ аажимдаа мэдрэг хариу урвал үзүүлсэн эсэхийг ялгах хэрэгтэй. 

Түгээмэл харшил үүсгэгч

Доорх зүйлс нь ихэвчлэн харшил үүсгэх шалтгаан болдог.

  • Тахианы мах
  • Үхрийн мах
  • Сүүн төрлийн бүтээгдэхүүн

Харшил бага үүсгэдэг зүйлс:

  • Шош
  • Буудай
  • Будаа
  • Арвай
  • Овьёос

Эмчилгээ

Таны нохойнд дээрх шинж тэмдгүүд ажигдвал эмнэлэг хандаж зөв эмчилгээг эхлэх  хэрэгтэй.

Талархууштай зүйл нь гэвэл ихэнх тохиолдолд хоолыг зөв сонгож тохируулан өгснөөр харшлыг зогсоох боломжтой.

Харшлын сорил: Хүнтэй адилхан, Эхлээд малын эмч шинж тэмдэг болон эзний мэдүүлэг зэрэг дээр үндэслэн байх боломжтой оношнуудыг гаргаж ирнэ. Түүний дараагаар эмч харшил байж магадгүй гэж үзвэл түүний дагуу шаардлагатай сорилыг тавина.

Хоол тэжээллэгийг солих :  Хоолны харшлын үед малын эмч зөвлөсний дагуу хоолыг сольж үзэх хэрэгтэй. Нохойг уураг ба нүүрс усаар 8-12 долоо хоног хооллох хэрэгтэй. Жишээлбэл: Үхрийн мах ба буудайгаар хооллодог бол загас ба будаагаар шинж тэмдгийг гүйцэт арилах хүртэл нь хооллох хэрэгтэй.

Харшлын шалтгааныг арилах хүртэл эзэн ба эмч нэг баг болж тууштай ажиллах хэрэгтэй.

Эмийн эмчилгээ:  Малын эмчийн зөвлөсний дагуу харшлын антгистамин тосон түрхлэгийг түрхэж хэрэглэж болно.