Нүүр Мэдээ, мэдээлэл

2019 оны “Дадлагажигч малын эмч” хөтөлбөр эхлэх гэж байна.

2019 оны “Дадлагажигч малын эмч” хөтөлбөр эхлэх гэж байна.

Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх зорилгоор, 5 сарын хугацаатай “Дадлагажигч Хөтөлбөрийг Мал эмнэлэг Сургалт”-ын төв бааз, зөвлөх эмч нарын оролцоотойгоор  дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ, үржил, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эмийн зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвээр дадлага хийн туршлага хуримтлуулж байна.

     Шинэхэн төгсөгчдөөс 6 оюутанг сонгон 5 сарын турш хөтөлбөртөө хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид эдгээр дадлагажигчдад мэргэжлийн дадлага олгохын зэрэгцээ танхимын лекц, ярилцлагыг хослуулах аргаар, Англи хэл, санхүү бизнесийн ухаан, компьютер хэрэглэх дадлага, хувь хүний төлөвшилт зэрэг нэмэлт мэдлэг мэдээлэл олгодог.

Энэ сургалт маань 2019 оны 6 сарын 3нд албан ёсоор эхэлнэ.