Нүүр Зөвлөгөө

Загасан тос

Загасан тос

Загасан тос бол өргөн хэрэглэгддэг хоолны нэмэлт бэлдмэл юм.Энэ нь омега 3 тосны хүчлээр баялаг ба эрүүл мэндэд маш чухал юм.

Загасан тосыг хэрхэн олгох вэ ?

Загасан тос нь бүрхүүлтэй шингэн хэлбэртэй байдаг.  Хэрэв таны амьтан дуртай бол бүрхүүлтэйг нь өгч болно. Хэрэв залгихгүй бол бүрхүүлийг цэвэр үзүүртэй зүйлээр онгойлгоод ам уруу нь шахаж өгнө. Загасан тос олгох тун хэмжээ нь нохой, мууранд маш чухал байдаг. Тиймээс өөрийн амьтандаа загасан тос өгөхөөсөө өмнө малын эмчээс асуух хэрэгтэй ба тухайн бүтээгдэхүүнээ зааврыг сайн унших хэрэгтэй.

 

Заасан тосны ашиг тус

  • Эрүүл арьс болон гялтганасан үс
  • Үрэвслийг бууруулах
  • Биеийн эсэргүүцлийг сайжруулах
  • Дархлааг сайжруулах
  • Үс уналтыг багасгах
  • Арьсны хуурайшилт болон загатналтыг багасгах
  • Хоолонд нэмэлтээр өгөх нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлнэ

Omega-3 н ашиг тус 

  • Үе мөчний эмзэглэлийг багасгах
  • Үс хуурайшилт багасах , загатналтыг багасгах, үс гялалзуулах
  • Эрч хүч нөхөх
  • Авто-имуны өвчнөөс хамгаалах
  • Зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг багасгах
  • Үрэвслийн эсрэг

Нохой, мууранд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэх үү ?

Хэрэв хэмжээ хэтрүүлэхгүй бол хордлого өгөхгүй ч тун хэтрүүлбэл гаж нөлөө үзүүлдэг.

Таны амьтан ходоод гэдэсний асуудалтай байсан бол загасан тосыг олгохдоо аажмаар олгох буюу бүтэн тунгаар шууд олгохгүй. Хэрэв таны амьтан чацга алдах тохиолдолд малын эмчтэйгээ холбогдох ба та тун хэтрүүлсэн байж магадгүй.

 Нэг энгийн бүтээгдэхүүн таны амьтанд маш их ашиг тустай байх болно.