Нүүр Мэдээ, мэдээлэл

2019 оны “МОНГОЛ ВИ.И.ТИ.НЕТ ТББ “-ын хөдөө орон нутагт хийсэн “Мал эмнэлгийн сургалт”

2019 оны “МОНГОЛ ВИ.И.ТИ.НЕТ ТББ “-ын хөдөө орон нутагт хийсэн “Мал эмнэлгийн сургалт”

Монгол Ви. И. Ти. Нет ТББ-ын хамт олны хувьд Монголын ард түмэндээ сургалт семинаруудыг амжилттай сайн зохион байгуулж оюуны хөрөнгө оруулалт хийсэн сайхан цаг байлаа. Энэ хавар нийт 10 аймгийн 167 суманд мал эмнэлгийн  сургалтыг хийсэн. Тус сургалтад орон нутгийн 474 гаруй малын эмч нар хамтран ажиллаж 9892 малчин ард иргэдэд мал эмнэлгийн сургалтаараа хүрч ажиллалаа. Бид сургалтынхаа үеэр малчдын 146 өвчтэй малыг үзэн эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн нь үр дүнгээ өгсөн ажил байлаа. Сургалтаар зөвхөн мал эмнэлгийн мэдлэг олгохоос гадна манай байгууллагаас зохион байгуулдаг хувь хүний хөгжил рүү чиглэсэн “Амьдралын үндсэн зарчим”, “Зан Чанарын” сургалтуудад  нийт 276 хүн хамрагдлаа.

Хөдөө орон нутагт малчдын хотонд очин мал эмнэлгийн сургалт үйлчилгээг явуулахад хамтран ажиллаж тусалж дэмждэг аймгийн мал эмнэлэг болон сумын засаг даргын тамгын газар, сумын мал эмнэлгийнхэн болон нийт хувийн аж ахуйн нэгжийн малын эмч нартаа талархлаа илэрхийлж байна. Та бүхний цаашдын ажил хөдөлмөр, гэр бүлд тань эрүүл энх сайн сайхныг хүсье.