Нүүр Зөвлөгөө

Локсиком

Локсиком

Tа бүхэнд Локсиком / гол үйлчлэгч бодис нь - Meloxicam / эмийг танилцуулж байна. Энэ нь дааврын бус (NSAID) гаралтай үрэвслийн эсрэг эм юм. Нохой, мууранд мөн бусад жижиг амьтанд өргөн хэрэглэгддэг эм юм.

Гол үйлдлүүд нь :

  • Өвчин намдаах
  • Үрэвсэл намдаах
  • Үений үрэвсэл намдаах
  • Араг яс болон булчингын өвдөлт намдаах үйлчилгээтэй эм юм.

Амьтанд сөрөг нөлөө үзүүлэх нь бага эмийн бодис юм.

Локсиком нь нохойд ямар үйлчилгээ үзүүлдэг вэ ?

Энэхүү эм нь нохойд үрэвсэл намдаах, өвдөлт намдаах болон ужиг болон хурц явцтай булчин, араг ясны эмгэгийн үед мөн гэмтэлийн дараах өвдөлт болон удаан хугацааны өвдөлт намдаах зорилгоор хэрэглэдэг.

Локсиком нохойд хэр аюултай вэ ?

Шингэн Локсиком нь 6 сартай болон түүнээс доош насны гөлгөнд өгөхөд аюулгүй. Үржүүлэгийн нохой эсвэл хээлтэй мөн хөхүүл нохойд олгохгүй. Meloxicam эмийн бодис нь цус алдах эмгэгтэй амьтанд хэрэглэх тохиромжгүй байна.

Локсиком эмийг нохойдоо хэр хэмжээтэй олгох вэ?

1 шахмалд  2,5 мг локсиком агуулагдаж байгаа ба 25 кг нохойд 1 шахмал олгоно. Тухайн амьтны биеийн жингээс хамаараад шахмалыг хувааж олгоно. Локсикомыг хоолтой хамт болон дангаар нь амаар олгоно.

Нохойд тун хэтэрвэл ямар сөрөг нөлөөтэй вэ?

Тунг хэтрүүлвэл ходоод гэдэсний цус алдалт, мэдрэлийн таталт, бөөрний эмгэг өвчнүүд үүсгэдэг.

Meloxicam нь дааврын бус гаралтай өвчин намдаах үрэвслийн эм ба хүн болон амьтанд адил үйлчилгээтэй байна. Энэ нь нохойд зөв тунгаар олгоход аюулгүй. Тун хэтрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй.