Нүүр Зөвлөгөө

Монголоос гадаадад амьтан гаргах

Монголоос гадаадад амьтан гаргах

Хэрэв та нохойгоо / тэжээмэл амьтнаа/ гадаад руу авч явахаар зэхэж байгаа бол хэд хэдэн бичиг баримт бүрдүүлэх, цусны шинжилгээ хийлгэх / тухайлбал Япон/ шаардлагатай. Тухайн улсын элчин сайдын яамнаас эсвэл Вэб хуудаснаас шаардлагатай зүйлсийн талаар асууж шалгаарай. Бичиг баримт бүрдүүлэх, цусны шинжилгээ хийлгэх зэрэг ажилд 6 сар хүртэл хугацаа шаардлагатай болж магадгүй гэдгийг санахад илүүдэхгүй.

 Таны амьтанд албан ёсны эрүүл мэндийн сертификат хэрэг болно. Үүнийг та хуучнаар барилгачдын талбайд байрладаг Төрийн өмчийн байранд дахь хилийн хяналтын албанаас /4-р давхар саарал байшин / авч болно. Та доорхи зүйлсийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Тэнд таны материалыг 7-10 хоногт бэлэн болгож өгнө.

 

 

 

Үүнд :

  1. Таны гадаад паспортын хуулбар
  2. Нохой / муурны паспортын хуулбар – вакцин туулгалтын тэмдэглэгээг хийлгэсэн байх
  3. 10000 төгрөг УБ хотын банк 2611172280/ Чингэлтэй дүүргийн татварын  хэлтэс 2611172280/
  4. Таны хүсэлт гаргасан өргөдөл – Монгол дахь болон гадаадын оршин суух хаягаа хавсаргах
  5. Амьтнаа авч очих шаардлагагүй
  6. Таны амьтны эрүүл мэндийн талаарх эмчийн тодорхойлолт – Энэрэх мал эмнэлэгт амьтнаа үзлэг хийлгээд тодорхойлолт авч болно.
  7. Онгоцны билетын №
  8. Нислэгийн №

 

Хилийн хяналтын алба 429, 430 тоот

Утас 263642

Ажиллах цаг 9:00-18:00