Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр 2019

Монгол Ви И Ти Нет ТББ –ын “Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр 2019” оны энэ удаагийн ээлжит сургалт маань тун удахгүй эхлэх гэж байна.
Мал эмнэлгийн үргэлжилсэн сургалт хөтөлбөр нь 2019 оны 10-р сарын 07-с эхлэн 11-р сарын 1 хүртэл үргэлжилнэ. Энэ жилийн сургалтанд дараах аймгуудын малын эмч нар хамрагдана.
Үүнд: Увс, Баян-Өлгий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Ховд, Дундговь, Сэлэнгэ, Дархан, Сүхбаатар, Өмнө-Говь Та бүхэн маань хүрэлцэн ирээрэй.
Хичээлийн сэдэв:
Мал амьтны халдварт болон халдваргүй өвчнүүдийн талаар үзлэг, оношлогоо, эмчилгээний тухай онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулна..
Сургалтын хуваарь:
- Увс, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймгуудын малын эмч нар 10сарын 07-11нд
- Говьсүмбэр, Дорноговь, Ховдын малын эмч нар 10сарын 14-18нд
- Дундговь, Сэлэнгэ, Дархны малын эмч нар 10сарын 21-25нд
- Сүхбаатар, Өмнө-Говь 10сарын 28-с 11сарын 1 тус тус болно.
Хаана: Улаанбаатар хотод “Монгол.ВИ.И.ТИ.НЕТ ТББ”-н байранд болно.
Холбоо барих утас: 95080324, 88049064