Нүүр

Малын эмч нарын Анхдугаар их хурал болж өнгөрлөө

Малын эмч нарын Анхдугаар их хурал болж өнгөрлөө

Сайн байцгаана уу,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор Малын эмч нарын Анхдугаар их хурал 2019 оны 11 сарын 01-нд Улаанбаатар хотноо явагдлаа. Үүнтэй холбогдуулан Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь 21 аймгийн нийт 340 малын эмч нарыг хүлээн авч уулзав. Баруун хязгаарт ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүдтэй уулзах энэхүү ховор боломжийг ашиглан санал бодлыг нь сонсох, хамтран ажиллах түүнчлэн “Бимеда” эмийн компаний талаарх товч мэдээлэл, шинэ эм бэлдмэлүүдийг танилцуулав.  

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлэн улс орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулж, хамтран ажиллаж байгаа салбарын бүх малын эмч, мэргэжилтнүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.