Нүүр Зөвлөгөө

Төрсний дараа тохиолддог хүндрэлүүд

Төрсний дараа тохиолддог хүндрэлүүд

Ихэнх төрсний дараах хүндрэл нь төрснөөс хойш эхний хэдэн цагийн дараанаас үүсдэг.  Төрсний дараа гөлөг гал уурагаа хөхсөнөөр дархлаа тогтож эхлэх ёстой байтал зарим нэг хүндрэлийн улмаас гөлгөө хөхүүлэх боломжгүй болж гөлгөнд сүү орлуулагч өгөх,  угжих шаардлагатай болдог.

Саажилт

Шалтгаан

Цусан дахь кальцийн хэмжээ буурснаас төрсний дараах саажилт үүсдэг. Гөлөг хөхүүлж эхлэх үед сүүгээр их хэмжээний кальци алдаж түүнийгээ нөхөж чадахгүй байснаас кальцийн дутагдалд орж эхэлдэг. Хөхүүл үед зориулалтын бус хоолоор эхийг хооллох нь дан ганц кальци бус бусад эрдсийн дутагдалд орох нөхцлийг бүрдүүлдэг. Саажилтын үед хэт том үүрэнд нохойг байлгахыг хориглоно. Том нохойноос илүү жижиг нохойнд саажилт үүсэх эрсдэл өндөр байдаг. Энэ үед гөлөг эхийгээ хөхөхөд эхээс гөлгөнд ямар нэг саажилтын шинж илэрдэггүй.  

 Шинж тэмдэг

Саажилт нь маш ноцтой хүндрэл боловч шинж тэмдгүүдийг нь танихад амархан байдаг нь яаралтай арга хэмжээ авах боломжийг олгодог байна. 

Шинж тэмдэг нь :

  • Хэвийн бус тогтворгүй байх
  • Алхахдаа удаан хөшүүн, бүдчих
  • Алхаж чадахгүй хөл нь чангарч нугалахгүй байх
  • Биеийн температур нь 40º C-с дээш халуурах
  • Булчин дээр таталдлагын шинж тэмдэг чичиргээн мэдрэгдэнэ.
  • Амьсгал авалтын тоо хэвийн хэмжээнээс нэмэгдэх
  • Эмчилгээ хийхгүй цаг алдах юм бол таталдлагын тоо улам ихсэж үхэлд хүрэх аюултай.  

Эмчилгээ

Малын эмчид яаралтай хандаж дор хаяж 24 цаг гөлөгнүүдийг эхээс нь тусгаарлан сүү орлуулагчаар хөхүүлэх хэрэгтэй. Цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээгээр кальцийн хэмжээг тодорхойлж яаралтай дутагдсан кальцийг судсаар олгох шаардлагатай.  

Урьдчилан сэргийлэх

Эм нохойд хээлийн үед кальцийн бэлдмэл өгөх шаардлагатай байдаг ч хэт их хэмжээгээр хэтрүүлэн өгөх нь бамбай булчирхайн боловсролтонд сөргөөр нөлөөлдөг тул цусан дахь кальцийн хэмжээг шинжилгээгээр тодорхойлж байж өгвөл зүгээр. Цусан дахь кальци, фосфор, Д витамины хэмжээ зөв харьцаатай байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Гөлгөн нохойн хоолонд агуулагдах кальци, фосфорын агууламж нь том нохойныхоос илүү байдаг тул хээлтэй нохойнд өгөхөд илүү тохиромжтой байдаг.

 Цусан хураа

Хэрвээ таны нохой төрсний дараа гэнэт их хэмжээгээр цус алдах юм бол яаралтай малын эмчид хандаарай. Яаралтай тусламж авах шаардлагатай гэсэн үг.

Гөлөг эсвэл эхэс нь гадагшлахгүй үлдэх

Савны шавхрага эсвэл гөлөг гараагүй үлдсэнээс гарах хүндрэл нь тэр өдөртөө мэдэгдэхгүй хэдэн өдрийн дараа мэдэгдэх нь элбэг байдаг .

Дараах шинж тэмдэгүүд ажиглагдана:

  • Бөөлжүүлэх
  • Алдалтанд орох
  • Хоолны дуршил буурах
  • Хэвийн бус байх
  • Сульдах
  • Үтрээнээс ногоон өнгөтэй гоождос гоожих

Шавхрага гадагшлахгүй байх гөлөг гараагүй үлдсэн аль ч тохиолдолд малын эмчийн тусламжийг аваарай..

Савны үрэвсэл

Савны үрэвсэл гэдэг нь саванд халдвар, үрэвсэл үүсч улмаар үрэвслийн шингэн хуримтлагдахыг хэлнэ. Савны үрэвслийн үед маш яаралтайгаар эмнэлэгт хандаж эмчилгээг эхлэх шаардлагатай байдаг . Савны үрэвсэл нь хүндрэлтэй төрөлт болон орооны дараа үүсдэг.

Дараах шинж тэмдэг илрэнэ:

  • халуурах
  • сульдах
  • шингэн алдалтанд орох
  • хурц үнэртэй гоождос үтрээнээс гарах
  • хэвийн бус болох  стрессдэх
  • нүд сүүмийх
  • сүүний гарц багасах

Дээрх шинж тэмдгүүд ажиглагдвал яаралтай малын эмчид хандах хэрэгтэй.

Хөхний үрэвсэл

Хөхний үрэвсэл гэдэг нь хөхний булчирхай хавдаэ хавагнаж үрэвсэхийг хэлэх ба ихэвчлэн дараах 3 төрлийн бактериар халдварлагддаг.: E. coli, Staphylococcus, or Streptococcus.  Хөхний үрэвсэл нь ихэвчлэн төрсний дараах 2 долоо хоног дотор эхэлдэг.

Шинж тэмдэг нь:

  • Үрэвссэн хөхний булчирхай нь барилж үзэхэд гаднаасаа халуун, хавдсан, хатуурч, эмзэглэлтэй болсон байдаг.
  • Хөхний үрэвсэл нь хүндэрвэл хөх нь хагарч хар хүрэн хурц үнэртэй шүүдэс дуслах, гоожих шинж тэмдэг ажиглагддаг.

Хөхний үрэвсэл нь эмчилгээ хийхэд амархан гэхдээ эмчилгээ хийхгүй орхивол үхэлд ч хүргэх боломжтой.

Эх нь өөрийн гөлөгнүүдээ гэмтээх

Цөөн тохиолдолд эх нь гөлөгнүүдээ гэмтээх тохиолдол гардаг. Эх нохой нь гөлөгнүүдийнхээ эхэс болон хүйсийг нь долоох өөрөө зулзааж таслах байдал ажиглагддаг ч заримдаа өөрийн гөлгөө хазлах бүр идэх хүртэл байдал ажиглагддаг. Хэрвээ таны нохой өөрийн гөлгөө хазлах юм уу иддэг бол цаашид үржилд ашиглахад тийм ч тохиромжтой нохой биш гэсэн үг юм. Тиймээс малын эмчтэй ярилцаж зөвлөлдөн үржил хязгаарлах мэс ажилбарыг хийх  нь зөв шийдвэр болно