Нүүр Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ-ын дадлагажигч малын эмч хөтөлбөрт

МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ-ын дадлагажигч малын эмч хөтөлбөрт

Сайн байцгаана уу? Намайг Мөнхбаатарын Доржнямбуу гэдэг. Би 2019 онд ХААИС-МЭС-ийг төгссөн. Сургуулиа төгсөөд МОНГОЛ ВИ И ТИ НЕТ ТББ-ын дадлагажигч малын эмч хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрөөр дамжуулан их сургуульд үзсэн мэргэжлийн хичээлүүдээ дахин үзэж мартсанаа санаж, мэдэхгүйгээ мэдэж, мэддэгээ улам бүр бататгасан. Онолоор үзсэн мэдлэгээ практик дээр өөрөө гардан хийж үзэх нь илүү үр дүнтэй байсан ба өдөр бүр багш нараасаа шинэ мэдээллүүдийг авч сурч байсан. Зөвхөн мэргэжлийн хичээл ороод зогсохгүй Хувь хүний  хөгжил, зан чанар, ёс суртахууны болон санхүү, тооцоолол, компьютер, мэргэжлийн болон мэргэжлийн бус Англи хэл зэрэг олон хичээлүүд үзсэн. Урт богино хугацааны гадаад мэргэжилтнүүд хичээл зааж бусад цагаар нөхөрлөх нь англи хэл сурч байгаа хүмүүст их дадлага болж байсан ба харилцах тусам англи хэлээ илүү сурах хүсэл эрмэлзэл төрсөн. Өмнө нь ашиглаж үзээгүй рентген, ЭХО, ходоодны дуран зэргийг ашиглан мал үзэх, хурдан морины сургалт, адуу үзэж оношлох, адууны талаарх хичээлүүд нь улам их таалагдсан ба сурч мэдэхийг хүсдэг байсан зүйлүүдийг маань заасан нь илүү сонирхолтой байсан.

Төгссөнийхөө дараа өөртөө анализ хийхэд олон зүйл дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан .  Сурч  мэдэх тусам зорилго, мөрөөдлөө улам тодорхой болгож түүндээ хүрэхийн төлөө улам илүүгээр хичээн зүтгэж байна.  Энэ 5 сарын хугацаа миний оюун ухаанд үнэтэй хөрөнгө оруулалт хийж  “бие хүн” болох суурийг тавьж өгсөн үр өгөөжтэй цаг мөч байсан.