Нүүр Мэдээ, мэдээлэл

Хурдан морь -2020 сургалт

Хурдан морь -2020 сургалт

Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт малын эмч мэргэжилтнүүдээ

2020 оны 7 сарын 27-29-ний өдрүүдэд ээлжит “Хурдан морь” сургалтаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад 12 аймаг, нийслэл, сум дүүргээс нийт 19 малын эмч нар идэвхтэй оролцсон бөгөөд сургалтын хүрээнд Уралдааны адуунд тохиолддог шингэн алдалт-бахардалт, колик, адууны үржил хээлтүүлэг, амьсгалын замын эмгэгүүд, адууны хөлийн анатоми бүтэц, догол, халдварт өвчнүүдийг оношлох тухай нийт 18 цагийн мэдлэг эзэмшин гэрчилгээг гардан авлаа. Адуу нь хурдан, эрүүл байх болтугай!

“Мал Эмнэлгийн Үргэлжилсэн Сургалт Хөтөлбөр” Хэлтэс