Нүүр Зөвлөгөө

Муурны тэжээллэг

Муурны тэжээллэг

 

Та муураа зөв хооллож байна уу?

Муур нь махан тэжээлтэн тул амьтны гаралтай уураг / мах/ өгөх хэрэгтэй боловч маш эмзэг ялангуяа хоолны хордлогод өртөмтгий бөгөөд хоол солигдоход мэдрэг хүлээж авдаг. Тиймээс хэрэгцээт витамин , эрдсийг агуулсан хоол тэжээл өгөх жишээлбэл худалдаанд буй зориулалтын хоол өгч байх нь эрүүл мэндэд тустай хоол нь 10% лаазалсан нойтон хоол нь 70-80% -ийн усны агууламжтай байдаг.

  • 0-6 сартай муужгайг амьдын жилд таарсан зохистой хэмжээгээр өдөрт 3 удаа
  • 0,5-1 нас хүртэлх муурыг өдөрт 2 удаа хооллох
  • 1-7 нас хүртэл муурыг 1-2 удаа хооллох
  • 7 наснаас дээш бол өдөрт 1 удаа хооллох зохистой .

Хориглох хоол хүнс

  • Сонгино саримс нь цусны улаан эсийг задалж улмаар цус багадалт болно. Ялангуяа саримс илүү хортой .
  • Түүхий мах идэхэд хоолны хордлого болох бөөлжих , чацга алдах эрсдэлтэй.
  • Түүхий өндөг өгч болохгүй.
  • Алкоголь агуулсан зүйл өгвөл комд орох үхэх аюултай.
  • Загас , шувууны яс бүхлээр нь өгөхөд ходоод гэдсэнд тээглэх түгжрэх аюултай.
  • Нохойн хоол өгч болохгүй.
  • Шоколад болон кафейны агууламжтай зүйл өгч болохгүй. Бөөлжиж чацга алдана.
  • Лаазалсан туна загас өгөхийг хориглоно. Үхэлд хүрэх аюултай.
  • Мөөг өгч болохгүй хордлогод орох цаашилбал үхэх аюултай.
  • Элэг тогтмол болон их хэмжээгээр өгч болохгүй.
  • Үзэм, усан үзэм , үхрийн нүд ,хад жимс өгөх нь хордлогод орох цаашлаад бөөрийг гэмтээнэ.
  • Малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг ихэнхдээ боловсруулж чаддаггүй  тул чацга алдана.
  • Хүний эм бэлдмэл өгч болохгүй 

 

Хэрэгцээт тэжээллэг

Нас гүйцсэн дундаж жинтэй муур хоногт ойролцоогоор 250 калори авах ёстой. Идэж буй хоол тэжээлд

  • Эрдэс / зэс , төмөр , кальци , фосфор /
  • Витамин / A, D,E,B complex/
  • Нүүрс ус
  • Өөх тос хэрэгцээт хэмжээгээр агуулагдаж байх хэрэгтэй.

Хуурай болон нойтон хоол аль аль нь мууранд сайн хоол тэжээл болж болно. Хэрвээ таны муур шээс ялгаруулах эрхтний эмгэг, цусан дахь сахрын илүүдэл , бөөрний эмгэг болон өөр бусад шаардлагаар нойтон хоол өгч болно. Хуурай хоол өгөх нь санхүүгийн хувьд хэмнэлттэй байдаг.

Жингийн илүүдэл

Хэрвээ та муураа илүүдэл жинтэй эсэхийг мэдэхийг хүсвэл нурууны нугалам , хавирга зэргийг гараараа тэмтэрч шалгаж болно.Мөн хэвлий хэсэг доош унжсан байдаг. Судалгаагаар АНУ-д 5 муур тутмын нэг нь жингийн илүүдэлтэй байна. Энэ нь цусан дах сахрын хэмжээ нэмэгдэх , үе мөчний үрэвсэл , зүрх судасны өвчлөлд хүргэх өндөр эрсдэлтэй.