Нүүр Мэдээ, мэдээлэл

Дадлагажигч малын эмч хөтөлбөр

Дадлагажигч малын эмч хөтөлбөр

Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх зорилгоор, таван сарын хугацаатай “Дадлагажигч малын эмч хөтөлбөр” –ийг зургаа дахь жилдээ хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Энэхүү хөтөлбөр нь онол, дадлага хосолсон мэдлэг чадвар олгох бөгөөд Өлзийт хороолол дахь “Энэрэх мал эмнэлэг сургалтын төв”-д долоо хоногт 2 удаа онолын мэдлэгээ бататгахын зэрэгцээ хөтөлбөрийн явцад хөдөө орон нутагт урт болон богино хугацааны томилолтоор ажилладаг. Сургалтын агуулгад санхүү, хувь хүний хөгжил, ярианы болон мэргэжлийн англи хэлний хичээлүүд багтдаг. 2021 онд 6 дугаар сараас эхлэн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа тул хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон анкетаа өгөх хүсэлтэй залуу малын эмч та бүхэн доорх утсаар холбоо барин мэдээлэл аваарай. 88049064, 86873141, 905080324