Нүүр Мэдээ, мэдээлэл

“Дадлагажигч малын эмч” хөтөлбөр

“Дадлагажигч малын эмч” хөтөлбөр

“Дадлагажигч малын эмч” хөтөлбөр нь 2016 оноос эхлэн 6 дахь жилдээ амжилттай хэрэгжиж дууслаа. Хөтөлбөрийг 2021 оны 6 сарын 4-өөс 10 сарын 29-ийг дуустал 5 сарын хугацаанд хэрэгжүүлж мэргэжлийн хийгээд бусад ур чадварыг танхимын болон практик сургалтаар дамжуулан олгосон. Хөтөлбөрт нийт 8 малын эмч хамрагдаж төгссөн бөгөөд мал эмнэлгийн салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрээ идэвхтэй оруулж, мэдлэг ур чадвараа дайчлан ажиллах болно хэмээн урам зоригтойгоор талархлаа илэрхийлсэн юм.