Нүүр Мэдээ, мэдээлэл

2021 оны Хайрын Бэлэг төслийн үр дүн

2021 оны Хайрын Бэлэг төслийн үр дүн

2021 онд Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Хайрын Бэлэг” төслийг 4 дэх жилдээ үргэлжлүүлэн амжилттайгаар хэрэгжүүллээ. Энэ оны хувьд 16 аймгийн 117 сумын 140 малын эмч нартай хамтран ажиллаж нийтдээ 2232 гаруй хонийг  562 өрх айлд тарааж өглөө. Төслийн ашиг хүртэгсэд нь хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хүнд өвчтэй болон орлогын эх үүсвэргүй зорилтот бүлгийн  гэр бүлүүд хамрагдлаа. “Хайрын бэлэг” төслийг  хэрэгжүүлэх явцад төсөлд хамрагдсан хүмүүс маш их баяртайгаар сэтгэл  догдлон хонио хүлээн авч байгааг хараад цар тахлын үед  маш чухал хэрэгцээтэй төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлсэндээ бид бүхэн баяртай байлаа. “Хайрын бэлэг” төслийг хэрэгжүүлэхэд тухайн орон нутгийн ЗДТГ-ын хамт олон  болон төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласан орон нутгийн  малын эмч нартаа талархал илэрхийлье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.