Нүүр Мэдээ, мэдээлэл

Оюутны клубын нээлт боллоо

Оюутны клубын нээлт боллоо

Манай байгууллага 2005 оноос мал эмнэлгийн оюутнууддаа зориулж мэргэжлийн чиглэлээр мөн англи хэлний клубуудыг хичээллүүлж эхэлсэн бөгөөд өдгөө 750 гаруй оюутнууд тус клубт сонирхлоороо нэгдэн мэргэжлийн болон англи хэлний мэдлэг чадвараа ахиулсан байна. Тус клубүүдэд “Том амьтны клуб”, “Жижиг амьтны клуб”, “Ерөнхий англи хэлний клуб”, “Мэргэжлийн англи хэлний клуб” болон бусад төрлийн клубүүд багтдаг.

2021 оны клубынхээ нээлтийг өнгөрөгч сард хийснээр оюутнуудад мал амьтад дээр дадлага хийх, орчин үеийн мэдлэг мэдээллийг авах, англи хэлний чадвараа хөгжүүлэх боломж 2 сарын хугацаанд нээлттэй боллоо.

Холбогдох утас: 70130324, 95080324