Нүүр Зөвлөгөө

Мөөгөнцөр гэж юу вэ?

Мөөгөнцөр гэж юу вэ?

 

ТА АМЬТАН АВАХДАА ГЭРЭЭСЭЭ ИЛҮҮ МАЛ ЭМНЭЛЭГТ ТҮРҮҮЛЖ ХҮРГЭСНЭЭР ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОЛОН ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЖ ЧАДНА

Халдвар хаанаас авах вэ?

  • Халдвартай амьтантай шууд харилцах
  • Мөөгөнцөрөөр бохирдсон орчин, үс засах хэрэгсэл
  • Та мөөгөнцөртэй муур тэвэрч, илээд гараа угааж халдваргүйжүүлэлгүй амьтандаа хүрэх үед ч дамжина
  • Халдвартай хүрээлэн буй орчин(Мөөгөнцөрийн спор нь сам, тавилга, ор дэрний цагаан хэрэгсэл, хивс болон бусад орчны гадаргуу дээр олон сарын турш (18 сар) халдварлах чадвартай байдаг байна.)
  • Спорууд нь жижиг хэмжээтэй бөгөөд агаарын урсгал болон тоосонцороор дамжих боломжтой.

 

Дархлаа

Ихэнхдээ нэг наснаас доош, хөгшин  нохой, мууранд мөөгөнцөр элбэг тохиолддог ба энэ нь дархлааны систем бүрэн хөгжөөгүй, сул байгаатай холбоотой. Урт үстэй муур илүү их өртдөг .Таны муур, нохой эрүүл, чийрэг, чанартай, витаминлаг хоолоор хооллодог, түүнтэй хамт тоглож, агаар салхинд гардаг, стрессгүй дархлаа нь сайн тохиолдолд мөөгөнцөр биед наалдсан ч халдварлаж чадахгүй юм. Харин дархлаа унахад гарч ирж болзошгүй гэдгийг үргэлж санаж амьтанаа эрсдэлээс сэргийлж хэрэгсэл, оо-г нь тогтмол цэвэрлэж байх шаардлагатай!!!

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Ерөнхий 3-н төрөл байдгаас Microsporum canis төрлийн мөөгөнцөр хамгийн түгээмэл тохиолддог. Муурны 20 гаруй хувьд мөөгөнцөр туссан ч шинж тэмдэг илэрдэггүй гэсэн судалгаа байдаг. Мөөгөнцөр нь арьсан дээр ургах чадвартай ба арьс, үс, хумсны өнгөн давхаргыг шимж тэжээлийн эх үүсвэр болгон ашигладаг.

Хамгийн эхний хэлбэр нь үс уналтаар эхлэх ба ил шинж тэмдэг нь  “Зоосон хэлбэртэй дугуй улаан үсний халцралт” юм. Цаашлаад халцарсан хэсэгт цагаан хогжоруунууд бий болох, жижиг тавнууд үүсэх ба үрж маажсанаар шарх үүсгэж хоёрдогч арьсаны халдвар болж даамжирах нь ч бий. Ихэнхидээ толгой, цээж, нурууны дагуух арьс,  хөлөн дээр тохиолддог. Халдвар нь даамжирвал бүх биеийг ч хамардаг. Хамгийн эхлээд эмнэлэгт хандах


Хэрвээ муур, нохой маань дээрх шинж тэмдэг илэрвэл ямар арга хэмжээ авах вэ?

  • Мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваад зааврын  дагуу эмчилгээ хийх.
  • Мөөгөнцөр нь хүнд дамжин халддаг тул эдгэрэх хүртэл нь тусгаарлах арга хэмжээ авах хэрэгтэй Гэр бүл, амьтантайгаа халдвар хамгаалалтаа  сайн сахиж , дархлаагаа дэмжицгээж, бээлий өмсөж амьтантайгаа харилцах хэрэгтэй
  • Амьтаныхаа эд хэрэгсэлийг солих, гэрээ чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгах
  • Муур нь биеэ долоож цэвэрлэдэг бөгөөд мөөгөнцөртэй үедээ халдвартай хэсгээсээ эрүүл хэсэгтээ халдвар тараадаг тул E.collar зүүлгэх хэрэгтэй.
  • Тухайн халдварынхаа цар хүрээ, халдварлалтаас хамаарч эдгэрэлт нь харилцан адилгүй байдаг бөгөөд бүрэн эдгэрэх тохиолдол ховор. Дархлаа муудсан тохиолдолд дахих магадлалтай байдаг!!!