Нүүр Зөвлөгөө

Чихрийн шижин гэж юу вэ?

Чихрийн шижин гэж юу вэ?

Чихрийн шижин өвчин зөвхөн хүмүүст тохиолддог өвчин биш юм. Энэ өвчин нь таны гэрийн тэжээвэр амьтад болох нохой, мууранд тохиолддог дотоод шүүрлийн гаралтай эмгэг юм.

Чихрийн шижинтэй нохой, муур инсулин үйлдвэрлэх чадвараа аажмаар алдах ба биемахбодь глюкозыг шимэгдүүлж чадахгүй болсноор эс өлсгөлөнд ордог.  

Амьтан бактери, мөөгөнцрийн халдварыг эсэргүүцэх чадвар сулрах, элэг томрох, харааны чадвар алдагдах зэрэг өвчний хүндрэлүүд гарна. 

Энэ нь  дараах нийтлэг шинж тэмдгээр илэрнэ. Үүнд:

  1. Их шээх
  2. Их уух. Энэ үед нохой шингэн ихээр алдах тул ус байнга уудаг.  
  3. Их идэх - Байнга өлсгөлөн байх, хоол нэхэх. Эсүүд нь глюкозын хэрэгцээгээ тархинд дамжуулснаар байнгын хоолны дуршил нэмэгддэг.
  4. Жин буурах
  5. Нүд цийх
  6. Ядарч сульдах

Хэрэв эдгээр шинж тэмдгүүд таны хайртай амьтанд илэрвэл та малын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Цусан дахь сахарын хэмжээ байнга өндөр байх нь нохойнд аюултай байдаг. Чихрийн шижин өвчнийг эмчлэхгүй бол өвчин даамжрах болно. Таталт илэрч улмаар кома руу шилжиж үхэлд хүргэдэг. Чихрийн шижин нь БҮРЭН ЭДГЭРЭХГҮЙ насан туршийн эмчилгээ шаарддаг бөгөөд эзэн нь тэр ч байтугай бүхэл бүтэн гэр бүлийнхэн дасан зохицох ёстой. Тиймээс та нохойгоо малын эмчийн үзлэгт тогтмол хамруулснаар энэ өвчнийг эрт илрүүлэх боломжтой.