Нүүр

Захирлын Мэндчилгээ

Захирлын Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Манай байгууллагын вэб сайтад зочилсон танд баярлалаа.

Тус байгууллага нь анх үүсэн байгуулагдсан цагаас эхлэн Монгол улсын Мал Аж Ахуй болон Боловсролын салбарт гол хараагаа чиглүүлэн цогц байдлаар үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Энэ хараан дор хот, хөдөө орон нутгийн малын эмч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх; хувийн мал эмнэлгийг дэмжих хөгжүүлэх, техник хангамжийг сайжруулах; олон улсад өргөн хэрэглэгддэг чанартай, аюулгүй малын эм бэлдмэл, багаж хэрэгслээр малын эмч нарыг тогтмол ханган ажиллаж байна.

Үүний тулд Улаанбаатар хотод жижиг амьтан болон адууны чиглэлээр “Энэрэх” мал эмнэлэг сургалтын төвийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд мал эмнэлгийн сургуулийн оюутнууд болон хот хөдөө орон нутгийн малын эмч нарт сургалт дадлагыг тогтмол зохион явуулдаг. Мөн малын эмч болон малчид фермерүүдэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хөгжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ажилладаг.

    Боловсролын салбарт хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг болон засаг захиргааны ажилчид болон ард иргэдэд хэрэгцээтэй сургалтуудыг тэдний оюуны хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруулах зорилгоор “Боловсрол Хөгжил” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд англи хэл, компьютер, цэцэрлэг, удирдлага, ёс зүй-зан чанар, харилцаа, дуу хөгжим, бүжиг, шатар зэрэг сургалтуудыг тухайн орон нутгийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэн  богино ба урт хугацааны  хэлбэрээр зохион байгуулан явуулж байгаа юм.

Энэ салбарт Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн харьяа Мал Эмнэлэг Биотехнологийн сургуулийн оюутнуудад чиглэсэн мэргэжлийн болон ярианы англи хэл, жижиг амьтан болон адууны клубын сургалтуудыг тогтмол зохион явуулж байна. Үүний нэг жишээ нь Алсын Зайн магистрийн зэрэг олгох практик сургалтыг АНУ-н их сургуулиудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байгаа юм.  

    Манай вэбээр дамжуулан байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна. Дээрх зорилго хараан дор та бүгдтэй хамтран ажиллахад манай байгууллагын үүд хаалга нээлттэй байх болно.

 

Таныг хүндэтгэсэн

Монгол  Ви.И.Ти НЕТ ТББ-н

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ  Б.ГАНЗОРИГ