Нүүр

Дадлагажигч малын эмч

Дадлагажигч малын эмч

     Монгол Ви.И.Ти.Нет ТББ нь малын эмч мэргэжлээр төгсөгчдөд мэргэжлийн дадлага эзэмшүүлэх зорилгоор, зургаан сарын хугацаатай “Дадлагажигч Хөтөлбөрийг Мал эмнэлэг – Сургалт”-ын төв бааз, зөвлөх эмч нарын оролцоотойгоор  дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд дадлагажигч нь мал эмнэлгийн оношлогоо, эмчилгээ, үржил, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, эмийн зүй зохистой хэрэглээ зэрэг сэдвээр дадлага хийн туршлага хуримтлуулж байна.

     Шинэхэн төгсөгчдөөс 6 оюутанг сонгон зургаан сарын турш хөтөлбөртөө хамруулах зорилт тавин ажиллаж байна. Бид эдгээр дадлагажигчдад мэргэжлийн дадлага олгохын зэрэгцээ танхимын лекц, ярилцлагыг хослуулах аргаар, Англи хэл, санхүү бизнесийн ухаан, компьютер хэрэглэх дадлага, хувь хүний төлөвшилт зэрэг нэмэлт мэдлэг мэдээлэл олгодог.  

  2018 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар тус Дадлагажигч Хөтөлбөрт хамрагдагсдаас 7 оюутан нь хот болон хөдөө малын эмчээр ажиллаж, 3 оюутан нь хилийн чанадад мэргэжлийн зэрэг дэв ахиулахаар суралцаж, малын эмч мэргэжлийн мэдлэг туршлага хуримтлуулж байна. Тус хөтөлбөрийн үр өгөөж, ач холбогдолыг Мал Эмнэлгийн Сургууль, Төгсөгчид, Монголын мал эмнэлгийн салбарын мэргэжил нэгтнүүд хүлээн зөвшөөрнө гэж найдаж байна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтний мэргэжлийн дэвшилтэт арга туршлага, мал эмнэлгийн чанаржсан үйлчилгээг монгол орны малчин ард иргэд юун түрүүнд талархан хүлээж авна гэж итгэж байна.