• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
Эндоскеп

Эндоскеп

СЕЛЕН, КОБАЛЬТИЙН АГУУЛАМЖТАЙ ЭНДОСПЕК 10% ТУУЛГАЛТЫН БЭЛДМЭЛИЙГ МАЛ ЭМНЭЛЭГТ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

Эмийн худалдааны болон олон улсын нэр: Селен, кобальтийн агууламжтай Эндоспек 10% туулгалтын бэлдмэл (Endospec 10% SC)

Эмийн найрлага: 1 мл-тээ Альбендазол 100 мг, cелен (селенит натри) 1.08 мг, кобальт (кобальт сулфат) 2.5 мг агуулна. Мөн будагч бодис ногоон S E142 0.018 мг, метил парагидроксибензоат 2 мг (хадгалааслагч), пропил парагидроксибензоат 0.2 мг хадгалааслагч агуулна.      

Хэрэглэх заалт: Селен, кобальтийн агууламжтай Эндоспек 10% туулгалтын бэлдмэл нь бөөрөнхий хорхой, уушигны хорхой, туузан хорхой, фасциолез, элэгний шимэгчдийн бие гүйцсэн болон хөгжлийн шатны бүх үед нэгэн адил үйлчилнэ. Мөн селен, кобальтийг тэжээлийн нэмэлт хэлбэрээр агуулдаг.    

Хэрэглэх арга, тун: Туулгын бэлдмэлийг зөвхөн хэмжээс бүхий туулга олгогчоор биеийн жинг нарийн тогтоосны үндсэн дээр олгоно.

ҮХЭР

Биеийн жин

Гельминтозын тун (7.5мг/кг)

Фасциолез (бие гүйцсэн), гельминтозын тун (10.0мг/кг)

60 кг

100 кг

200 кг

300 кг

400 кг

4.00 мл

7.50 мл

15.0 мл

22.50 мл

30.00 мл

6.0 мл

10.0 мл

20.0 мл

30.0 мл

40.0 мл

>400кг жинтэй үхэрт 50 кг тутамд нэмэлтээр 3.75мл (гельминтозын тун: бөөрөнхий, туузан болон уушигны хорхой, фасциолез, бөөрөнхий хорхойн өндөг устгах тун) эсвэл 5 мл (фасциолез (бие гүйцсэн), гельминтозын тун: фасциолез (бие гүйцсэн), бөөрөнхий, туузан ба уушигны хорхой) олгоно.

 

ХОНЬ

Биеийн жин

Гельминтозын тун (5.0мг/кг)

Фасциолез (бие гүйцсэн), гельминтозын тун (7.5мг/кг)

<10 кг

     11-20 кг

21-30 кг

     31-40 кг

     41-50 кг

     51-60 кг

     61-70 кг

     71-80 кг

0.5 мл

1.0 мл

1.5 мл

2.0 мл

2.5 мл

3.0 мл

3.5 мл

4.0 мл

0.75 мл

1.50 мл

2.25 мл

3.00 мл

3.75 мл

4.50 мл

5.25 мл

6.00 мл

>80кг хонинд 10 кг тутамд нэмэлтээр 0.5мл (гельминтозын тун: бөөрөнхий, туузан болон уушигны хорхой, фасциолез, бөөрөнхий хорхойн өндөг устгах тун) эсвэл 0.75 мл (фасциолез (бие гүйцсэн), гельминтозын тун: фасциолез (бие гүйцсэн), бөөрөнхий, туузан ба уушигны хорхой) олгоно.

Хориглох заалт: Эмийн найрлагад мэдрэг мал амьтанд хэрэглэж болохгүй. Малын эмчийн зааваргүйгээр бусад селен болон кобальтийн найрлага бүхий бэлдмэлийг хамт хэрэглэхийг хориглоно.

Нийлүүлгийн үед үхэр, хонинд хэрэглэхгүй. Хээлтэй үнээнд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй. Туулгыг эм хонинд нийлүүлгийн дараах 1 сард фасциолез (бие гүйцсэн), гельминтозын тун (7.5мг/кг)-аар олгож болохгүй.  

Гаж нөлөө, эмийн харилцан нөлөөлөл: Хурганд ионофор эмүүдтэй олгоход селений үйлдлийг хүчжүүлдэг. Тиймээс ионофор болон селен, кобальтийн агууламжтай Эндоспек 10% туулгыг хавсран хэрэглэсэн тохиолдолд селений хордлого үүсэх эрсдэл ихэснэ. Паразитын гаралтай уушигны үрэвслийн үед туулгыг хэрэглэсний дараа үхэрт хэдэн долоо хоногийн турш ханиах шинж илэрч болно.

Хадгалах тээвэрлэх нөхцөл: 25°C-ээс доош хэмд хадгална. Сэрүүн нөхцөлд хуурай газар, гэрлээс хол хадгал.

Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 24 сар.  

Анхааруулга: Туулгыг олгохдоо залгиур хоолойг (ялангуяа хонинд) гэмтээхээс сэргийлэх хэрэгтэй. Тунг тогтоохдоо биеийн жинг нарийвчлан хэмжсэн байх ёстой. Туулгын бодисыг ихээр олон дахин эсвэл зохисгүй хэрэглэх нь эмийн дасал үүсгэх боломжтой. Тиймээс туулгалтыг олгохдоо малын эмч мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

Үйлдвэрлэгч улс, эмийн үйлдвэр: “Бимеда”, Ирланд улс. Гэрээт борлуулагч Монгол Ви.И.Ти.Нет ТББ.

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.

 

PDF Татах
2305061
PDF Татах
2305041
PDF Татах
2305091
PDF Татах
2305071
PDF Татах
2109071
PDF Татах
2109061
PDF Татах
2109011
PDF Татах
2109021
PDF Татах
2109031
PDF Татах
2109041
PDF Татах
2109051
PDF Татах
2109081
PDF Татах
2311251
PDF Татах
2311301
PDF Татах
2312011
PDF Татах
2312021