-
Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг
(Үхэр, гахай болон адуунд зориулсан тариа)
ЭМИЙН ХУДАЛДААНЫ БОЛОН ОЛОН УЛСЫН НЭРШИЛ: РЕКОКАМ
НАЙРЛАГА
Үхэр, адуу, гахайд хэрэглэх зориулалттай үрэвслийн эсрэг
1 мл-т агуулагдах агууламж:
Мелоксикам 20 мг
Этанол 150 мг
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Цочмог явцтай амьсгалын замын халдварын үед тохиромжтой антибиотикийн хамт эмнэл зүйн шинж тэмдэг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бага насны тугал, эхээ хөхөхгүй байгаа бярууны чацга алдалтын үед амаар шингэн нөхөх эмчилгээний хамт өгөхөд тохиромжтой. Нэмэлт эмчилгээний заалт, цочмог дэлэнгийн үрэвслийн үед антибиотиктой хамт шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийнэ.
Гахайнд
Халдварын бус гаралтай хөдөлгөөний эмгэг буюу доголын үрэвслийн шинж тэмдгийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ. Нэмэлт эмчилгээний заалт, төллөсний дараах үжил, дотоод хордлого (дэлэнгийн үрэвсэл-савны үрэвсэл-доголын хам шинж) үед антибиотиктой хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.
Адуунд
Араг яс, булчингийн цочмог болон архаг үрэвслийн үед өвдөлт бууруулах, үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Ялангуяа коликийн үед өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.
ХЭРЭГЛЭХ ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ
Биеийн жингийн кг тутамд мелоксикам 0,5 мг тунгаар антибиотик болон амаар шингэн нөхөх бэлдмэлийн хамт арьсан дор эсвэл вен судсаар тарьж олгоно (ж нь: 2,5мл/100 кг амьдын жинд).
Гахайнд
Биеийн жингийн кг тутамд 0,4 мг тунгаар антибиотиктай хамт булчинд тарина (жнь: 2,0 мл/100 кг амьдын жинд). Хэрвээ хоёр дахь тун тарих шаардлагатай гэж үзвэл 24 цагийн дараа давтан тун тарина.
Адуунд
Биеийн жингийн кг тутамд 0,6 мг тунгаар вен судсаар тарьж олгоно (жишээнь: 3,0 мл/100кг амьдын жин). Араг яс, булчингийн цочмог болон архаг үрэвсэлтэй үед амаар олгох зориулалтай мелоксикам цийдмэгийг 0,6 мг/кг тунгаар олгох болох бөгөөд хэрвээ тарилгын бэлдмэл бол 24 цагийн дараа давтан тун тарина.
ГАЖ НӨЛӨӨ
Сөрөг нөлөөллийн хариу урвал дараах хэдэн ангиллаар тодорхойлогдоно.
Маш түгээмэл (эмчилгээ хийлгэсэн 10 толгой мал тутмын 1 мал)
Нийтлэг (эмчилгээ хийлгэсэн 100 толгой малын нэгээс илүү 10-аас бага толгой мал)
Түгээмэл биш (эмчилгээ хийлгэсэн 1000 толгой малын нэгээс илүү 10-аас бага
толгой мал)
Ховор (эмчилгээ хийлгэсэн 10000 толгой малын нэгээс илүү 10-аас бага
толгой мал)
Маш ховор (эмчилгээ хийлгэсэн 10000 толгой малын нэгээс бага толгой мал)
Хэрвээ энэ заалтад дурдагдаагүй ямар нэг гаж нөлөөг анзаарсан бол эсвэл тарилгын бэлдмэл үр дүнгүй байвал малын эмчдээ даруй мэдэгд.
БУСАД ЭМТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
Байхгүй
Тэжээл боловсруулах замын шархлаа, цус алдалт, бөөр, зүрх, элэгний эмгэгтэй мал амьтанд хэрэглэж болохгүй.
Гол үйлчлэгч бодис болон туслах үйлчлэгч бодист мэдрэг тохиолдолд хэрэглэж болохгүй.
Чацга алдаж буй нэг долоо хоногоос бага настай тугалд хэрэглэж болохгүй.
ОНЦГОЙ АНХААРУУЛГА
Хэрвээ мал эмнэлгийн бэлдмэл ялангуяа дааврын бус үрэвслийн эсрэг тариаг санамсаргүй байдлаар хүн өөртөө тарьсан тохиолдолд хэт мэдрэгшлийн урвал үзүүлбэл цаашид мал эмнэлгийн эм бэлдмэлээс болгоомжлох шаардлагатай. Мөн энэ тохиолдолд эмийн хаяг шошго зааврыг эмчид үзүүлж даруй зөвлөгөө авах хэрэгтэй.
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Үхэрт: мах, дайвар бүтээгдэхүүнээс 15 өдөр, сүүнээс 5 өдөр
Гахай: мах, дайвар бүтээгдэхүүнээс 5 өдөр
Адуу: мах, дайвар бүтээгдэхүүнээс 5 өдөр
Саамыг нь хүнсний хэрэглээнд сааж буй гүүнд тарьж болохгүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Энэ эмэнд тусгай хадгалах тээвэрлэх нөхцөл шаардагдахгүй.
САВЛАГАА
10мл, 50 мл, 100 мл болон 250 мл шилэн савлагаатай.
ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ЗОРИУЛАЛТААР ХЭРЭГЛЭНЭ.
Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс