СОЛЮСЕФ

СОЛЮСЕФ

Үрэвсэлийн эсрэг үйлдэлтэй СОЛЮСЕФ ППУ тарилгын цийдмэгийг хэрэглэх заавар

 

1. Эмийн нэр, фармакологийн ангилал

А. Худалдааны буюу патентын нэршил: СОЛЮСЕФ ППУ (SOLUCEF PPU)

Б. Ангилал: Халдварын эсрэг хэрэглэх эм QJ01C

2. Найрлага, хэмжээ, эмийн хэлбэр, савлагаа

        2.1. Найрлага 100 мл тарилгын цийдмэгт

                    - Цефтифур (гидрохлорид)          5.00 гр  .

                    -  Хлорбутанол                            Тогтворжуулагч

                    - Лецитин                                     Эмульгатор

                    - Сорбитан моноолеат               Эмульгатор

                    - Шар буурцгийн тос                   Уусгагч хэмжээс хүртэл агуулагдана.

      2.2. Эмийн хэлбэр: Тарилгын цийдмэг

      2.3. Гадаад байдал: Сүүн цагаан

      2.4. Савлагаа: 50 мл, 100 мл-ээр савлагдсан.

3. Үйлдлийн механизм

Микробын эсийн ханын нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлнэ. Энэ нь бактерийн эсийн ханын нийлэгжилтэд оролцдог транспептидаз ферментийг дарангуйлсантай холбоотой. Цефтифур нь 4-р үеийн цефалоспорин бөгөөд грамм эерэг, сөрөг нянгийн эсрэг буюу өргөн хүрээний үйлдэлтэй.

       Цефалоспорин нянг эсэргүүцэхдээ дараах  механизмаар үйлчилнэ.

  1. бусад үр дүнтэй β-лактамд мэдрэмтгий биш пенициллинтэй холбогч уургийг өөрчлөх эсвэл олж авах
  2. β-лактамуудын эсийн нэвчилтийг өөрчлөх
  3. молекулын β-лактамын цагиргийг задалдаг β-лактамаза үүсгэх
  4. гадагшлах урсгалыг идэвхжүүлэх

4. Хэрэглэх заалт

Үхэрт:

  • Pasteurella multocida гаралтай уушгины хатгалгаа
  • Salmonella Typhimurium, E. coli гэдэсний үрэвсэл
  • Fusobacterium necrophorum гаралтай туурайн эмгэг
  • Streptococcus dysagalactiae гаралтай дэлэнгийн үрэвсэл
  • Цефалоспиринд мэдрэг мэс заслын өмнөх болон дараах нянгийн          халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Гахайнд:

  • Pasteurella multocid болон Actinobacillus (Haemophilus)  pleuropneumoniae гаралтай уушгины хатгалгаа
  • Salmonella choleraesuis, E. coli гаралтай гэдэсний үрэвсэл
  • Streptococcus suis type 2 гаралтай тархи нугасны үрэвслийн
  • Шээс дамжуулах зам, мэс заслын өмнө болон дараах халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

5. Хэрэглэх арга, тун хэмжээ

  • Үхэрт 50 кг тутамд 1,0-2,02 мл (1.0-2.02 мг/кг)

                              Эмчилгээг 24 цагийн зайтай 3 өдөр дараалан хийнэ.

  • Гахайнд 10 кг тутамд 0,6-1,0 мл (3,0-5,0 мг/кг)

                              Эмчилгээг 24 цагийн зайтай 3 өдөр дараалан хийнэ.

6. Гаж нөлөө Судалгааны үр дүнгээс гаж нөлөө илрээгүй нь тогтоогдсон.

7. Хориглох заалт, бусад эмтэй харилцан үйлчлэл

Судалгааны үр дүнд тухайн эмийг хориглох, бусад эмтэй харилцан үйлчлэх заалт тусгагдаагүй  

8. Биеэс гадагшлах хугацаа

  • Үхэрт махнаас 3 өдрийн дараа
  • Гахайнд махнаас 2 өдрийн дараа
  • Сүүнээс гадагшлах хугацаа  0 өдөр

9. Хадгалах, тээвэрлэх нөхцөл

Сав баглаа боодол нь тасалгааны температурт (15℃-аас 30 ℃) сэрүүн хуурай газар хадгална. Нарны гэрэл, хүүхэд, тэжээвэр амьтдаас хол хадгал.

10. Хүчинтэй хугацаа          2 жил

11. Анхааруулга

  • Хэрэглэхээс өмнө сайтар сэгсэр.
  • Нэг газар 15 мл-ээс  илүү тарьж болохгүй.
  • Заасан тунгаас багаар олговол эмчилгээний үр дүн сайн гарахгүй.
  • Тухайн эмийн бэлдмэлд мэдрэг мал амьтанд олгохгүй.
  • Пенициллин, цефалоспирин зарим малд харшлын урвал үүсгэнэ.
  • Хугацаа дууссан эмийн бэлдмэл хэрэглэж болохгүй.

 

ХҮМҮҮСТ АНХААРУУЛАХ НЬ: Пенициллин, цефалоспиринд мэдрэг хүн гарч хүрч болохгүй. Хэрвээ нүдэндээ хүргэвэл цэвэр усаар 15 минутын турш  сайтар угаа. Арьсанд хүрвэл савантай усаар угаа. Хэрвээ харшлын цочмог шинж тэмдэг илэрвэл даруй эмчид ханд.

12. Үйлдвэрлэгч хаяг, холбоо барих

            Үйлдвэрлэсэн улс            Хятад

            Үйлдвэрлэгчийн нэр       ‘’БИМЕДА’’ animal health limited

 

 

ЗӨВХӨН МАЛ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГЛЭЭНД ЗОРИУЛАВ.