• Монгол Улс Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 
ТЕТРОКСИ ЛА

ТЕТРОКСИ ЛА

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
Окситетрациклинд мэдрэг нянгуудаар үүсгэгдэх үхэр, хонь, гахайн өвчнүүдийн үед урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Бактерийн гаралтай хамрын хөндийн үхжилт үрэвсэл, хүйн болон үе мөчний үрэвсэлт эмгэгүүд (сохор догол), дэлэнгийн үрэвсэл, сав үтрээний үрэвсэл, бактерийн гаралтай нүдний үрэвсэл (үхэрт), амьсгалын замын эмгэгүүд, арьсны халдварт үрэвсэл, хонины энзоот хээл хаялтын эмчилгээнд хэрэглэдэг.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Нохой, муур, адуу, илжигт хэрэглэхгүй. Саалийн хугацаанд хонинд тарихыг хориглоно. 
ГАЖ НӨЛӨӨ
Амьтны яс болон шүдний хөгжлийн үед Тетрокси ЛА-г хэрэглэвэл шүдний өнгө өөрчлөгддөг. Мөн хээлийн сүүл үед хэрэглэхэд сөрөг нөлөө илэрнэ. Тарилгын хэсэгт харшлын хариу урвал илрэх нь ховор. 
ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН, ОЛГОХ АРГА ЗАМ
Тетрокси ЛА тарихдаа 10 кг амьдын жин тутамд 1 мл буюу 20мг/кг-аар булчингийн гүнд тарина. Үхэр, хонь, гахайд булчинд тариа хийхдээ нэг хэсэг газарт 10 мл-ээс илүү хэтрүүлж тарихгүй. 10 кг-аас доош жинтэй гахайд хамгийн дээд тун нь 1мл-р бодож тарина.
Тетрокси ЛА-г дээрх тунгаар мал амьтанд тарихад цусны сийвэнд удаан тогтвортой илэрдэг тул ихэнхдээ нэг удаагийн тун хангалттай байдаг. 
БИЕЭС ГАДАГШЛАХ ХУГАЦАА
Эмийн эмчилгээний явцад эсвэл эмчилгээг зогсоосноос хойш 21 хоногийн дотор гахайн махыг хүнсний зориулалтаар хэрэглэж болохгүй. Үхэр, хонины махыг эмчилгээг зогсоосноос хойш 28 хоногийн дараа хүнсэнд хэрэглэнэ. Хүнсний зориулалтаар үнээний сүүг ашиглах эсвэл тараг, бяслаг үйлдвэрлэхдээ сүүлийн эмчилгээнээс хойш 7 хоногийн дараа сүүг нь ашиглаж болно. Өдөрт 2 удаа сааль авдаг хөтөлбөрийн дагуу бол 15 дахь саалтын дараа сүүг ашиглаж болно.   
Хонинд хээлийн сүүл үе болон саалийн хугацаанд эмийн эмчилгээ хийхийг хориглоно.  
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
300С-аас доош хэмд, гэрлийн шууд тусгалаас хол хадгална. Хүүхдийн гар хүрэхгүй газар байлга. 
АНХААРУУЛГА
Эмийг хэрэглэхээс өмнө бактерийн мэдрэг чанарыг шалгаж, тухайн бүс нутгийн эпидемиологийн мэдээг үндэслэн эмчилгээг эхлэх нь хамгийн тохиромжтой. Тетрокси ЛА-г шингэрүүлж болохгүй. Хэрэглэсний дараа гараа сайн угаа. Нүд, арьсан дээр эмийн бодис хүрвэл даруй усаар угаана.

ЗӨВХӨН МАЛ АМЬТНЫ ЭМЧИЛГЭЭНД ХЭРЭГЛЭНЭ.

Үйлдвэрлэгчийн нэр, албан ёсны хаяг: “БИМЕДА”, Ирланд улс